МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЦААЗЫН ЯЛ СОНСЧЭЭ

45ыб45б45ыбуццууццуцуМонгол Улсын иргэн 37 настай А гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-д ялын дээд хэмжээ сонсчээ. Иргэн А нь оны өмнө цүнхэндээ мансууруулах бодис нуун хил нэвтрэх гэж байгаад баригдсан байна.
Шүүх хурлын үеэр тэрбээр, “Хил гаргаж өгөхийг хүссэн хүний гуйлтыг зөвшөөрснөөр энэ хэргийн золиос боллоо. Хоёр цүнхнийх нь нэгэнд хар тамхи болон мансууруулах төрлийн бодис нуусан байсан эсэхийг би мэдээгүй” хэмээн мэдүүлжээ. Гэвч БНХАУ-ын шүүх түүнийг брэнд нэрээр бараа зөөдөг бүлэглэлд хамаардаг хэмээн яллажээ.
Анх 2008 онд олимп үзэхээр Бээжин рүү аялсан А нь түүнээс хойш хэд хэдэн удаа хил нэвтэрч, наймаа хийжээ. Уг хэрэгт манай Консулын газраас анхаарал тавьж, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоосон байна.
Я.Баяраа


URL:

Сэтгэгдэл бичих