Л.Цог: Гэрээ байгуулсан сайд нарыг шалгаагүй цагт үнэн олдохгүй

oyue114sdafsasdfУИХ-ын дэд дарга Л.Цогтой Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы өн­гөр­сөн баасан гаригийн ху­ралдаанаар Оюутолгойн гэ­рээний нөхцөл байдлын та­лаар ярилцлаа. Нэгэн цагт таны гудамжинд жагсч шахалт, шаардлага тавьж байсан чинь төрийн хараанд оров уу гэж ха­раг­­даж байна?

-Миний хувьд Оюу­тол­гойн гэрээ бол Монго­лын баялгийг цөл­мөх, мөн­­­гө сорох луйвар гэд­гийг олон жил ярьж байна. Энэ байр сууриасаа өнөө­дөр ч буцаа­гүй. Яагаад гэвэл гэрээний бай­гуул­сан үүх түүх, мөн чанарыг дэндүү сайн мэ­дэх хүний нэг нь би. Үүнийг хаана ч бардам хэлнэ. Надад их сонин сэт­гэгдэл төрж бай­на. Төрийн тэргүүнээс эх­лээд УИХ-ын гишүүд яагаад гэнэт ухаан орсон юм шиг шуу­гих бо­лов гэж. Ингэх учир ч бай­на. Олон жилийн турш ир­гэний хө­дөл­­гөө­нийнхөн бо­лоод ард түмэн гэрээг өөр­чил гэж тэмцэж, өлсгө­лөн хүртэл зарлаж байхад хүлээж аваагүй. Харин өнөө­дөр гэнэт ярих боллоо. Үүний цаа­на юу байгаа нь сонир­хол татаж байна.

-Анхаарал тавих бол­сон нь буруу гэж үү?

-Ярьж байгааг нь бу­руу гэсэн юм биш. “Нир­­гэсэн хойно хаш­гирав” гэгч болж байна шүү дээ. Монголын төр, засгийн­хан тусгаар тогт­нол, эдийн засгийн аюулгүй байдал, ард түм­нийхээ ирээдүйг бодож байгаа юм бол энэ луйврыг илчлэхээс өөр замгүй. Гэх­дээ ээлжит жүжиг та­виад үүний цаана бизнесийн бүлэглэлийн дахин хуваа­рилалт явагд­чих вий гэж санаа зовж байна. Ер нь Оюутолгойн гэрээ гэх том луйвар хийх үндсийг 2006 оны Ашигт малтмалын хууль суурийг нь тавьсан байдаг. Тод­руулбал, төс­вийн мөнгөөр хайгуул хий­сэн бол төр 50-аас дээш, хувийн хөрөн­гөөр хайгуул хийсэн бол 34-өөс дээш хувь авч бо­лох­гүй гэсэн суурь заалт. Энэ заалт Үндсэн хууль зөрчсөн бай­тал өнөөг хүр­тэл өөрчлөх­гүй байгаа нь цаашид хийх бүх гэрээг энэ зарчмаар луйвардана гэсний тод илрэл болов уу.

Нөгөө талаар гэрээг байгуулахад тухайн үеийн УИХ, Засгийн газрын бүлэг­лэлүүд учрыг нь олоогүй. Гадныхны аманд орж тэдний нөхцөл, болзлын дагуу хийсэн юм шүү дээ. Монголын ард түмний язгуур эрх ашгаас урвасан гэж хэлэх байна.

-Гэрээг байгуулсан талаас гадна “Оюутолгой” компанийнхан дураараа загнаж байна гэх шүүмж­лэлийг төрийн тэргүүнээс эхлээд эрдэмтэн судлаа­чид хэлж байна. Татвар төлөхөөс зайлсхийхээс эхлээд л?

-Монгол Улс хуультай ч гэсэн мөрддөггүй учраас “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэсэн байд­лаар аашилж байгаагийн тод жишээ энэ. Цаашид луйвар лавшрах юм шиг байна. Бүр гаарч эхэлнэ гэсэн үг. Бидэнд ч хэлэх үг олдохгүй нь бололтой. Маг­адгүй УИХ-ын чуул­ганаар нухацтай хэлэлц­сэн нь “Оюутолгой”-г дав­руулахгүй, эрхэнд нь орохгүй гэсэн уур амьсгал байж болох юм. Гэхдээ л мордохын хазгай гэгч болсон гэрээ учраас асуудлыг бүрэн дүүрэн шийднэ гэдэгт ит­гэхгүй байна. Гэрээ хийсэн сайд нарыг шал­гаж мөрдөөгүй цагт шу­дарга үнэн олдохгүй. Тухайлбал, тэр сайд нар Оюутолгойн гэрээнээс гадна давхар байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэ­рээг нууцалсныг юу гэж ойлгох вэ. Энэ бүх­нийг шалгах комисс бай­гуулагдах ёстой. Ерөн­хийлөгчийн ивээл дор шүү. Эс бөгөөс ээлжит молиго болж өнгөрөх биз ээ.

-Гэрээ цаг хугацааны хувьд хойшлох төлөвтэй байна. Ингэх нь манай талд ашигтай юм болов уу?

-Өөрийнхөө юмыг хүнд бэлэглэчихээд эргүү­л­ээд худалдаж авдаг орон энэ дэлхийд Монголоос өөр байхгүй болов уу. Энэ бүхний эцэст 34 жилийн дараа өртэй үлдэнэ гэдгийг монголчууд мэдэх биз. Ийм байдалд хүргэсэн бүлэг, нам, улстөрчтэй хариуцлага тооцохгүй бол ард түмэн ойлгохгүй. Хэ­рэв шударга шүүх байсансан бол учир нь амархан олдоно. Харам­салтай нь, шүүх нь шу­дарга биш учраас хандаад нэмэргүй. Харин үүний учрыг олох ганц хүчин нь “Шударга ёс” эвсэл. Эвс­лийн зорилго бол “Оюу­толгойн гэрээний луйврыг илчилж, Тавантолгойг ард түмэндээ авч өгөх”-д оршиж байгаа юм.

-Хоёр талын уулзалт маргааш болно. Уул­залтаар Монголд ашигтай байдлаар ярилцана гэж байгаа. Энэ нь тусах болов уу?

-Уулзалтын үр дүн гэрээний суурь болж ча­дахгүй. Луйврын гэрээг хүчингүй болгох шаардлагыг Монголын төр тавьж чадахгүй  юм бол эргээд аманд нь орно. Монголын ард түмэн сонсч харж ханалаа. Гэ­рээний луйврыг эх оронч эрдэмтэд бишгүйдээ ярилаа. Гэсэн ч үр дүн алга. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Монгол орон хуультай улс шүү” гэж олон удаа хэлнэ лээ. Харамсалтай нь, мөр­дөхгүй бол мянган хуультай байгаад яах юм бэ.


URL:

Сэтгэгдэл бичих