Дуулиант “Мongolian Airlines”-ын эзэн нь “Бодь” групп

bodis“Мongolian Airlines” компаний Ерөнхий Захирал Ч.Хоролсүрэн их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй билээ.
Энэ үетэй зэрэгцэн “МИАТ”, “”Мongolian Airlines” дамнасан их будлианд хэн хэн холбогдох бол гэсэн таамаг, хүлээлт нийгэмд үүсээд буй.
Салбарынх нь сайдаар өнгөрсөн дөрвөн жил ажилласан Х.Баттулга “бүлх залгисан” мэт дуугүй болсон бол дэд сайд асан А.Гансүх нь өөрийгөө ямар  ч хамаагүй гэсэн тайлбар хийхээс хэтрэхгүй явна.
Тэгвэл “Мах хулгайлсан гэнэ ээ? юун гуя” гэдэг шог яриатай адил үйлдлийг “Бодь” группийнхэн үзүүлж эхэллээ.
Тус группын хувь нийлүүлэгч, УИХ-ын гишүүн М.Зоригт саяхан телевизээр өгсөн ярилцлагадаа ” Бодь групп ” “Мongolian Airlines”-тай холбоогүй. Нэг жаахан мөнгө зээлсэн байдаг байх” хэмээн мэдэн будилав.
Үүний дараахан нь УИХ-ын танхимд түүнтэй тохой залган суудаг УИХ-ын гишүүн С.Одонтуяа : “Энэ хэрэгт АН-ын гишүүд холбоогүй” хэмээн ярилцлага өгч хэвлэлүүдээр тарааж явна.
Монголд ганцхан байсан Хүүхдийн Паркийг тухайн үеийн хотын удирдлагуудтай тохиролцон, “Диснэйлэнд” барих нэрийдлээр авсан “Бодь” группийнхэн юуны учир ийн худал мэдээлэл тараах болов?
“Мongolian Airlines” нь “Бодь” группын албан ёсны охин компани бөгөөд  бүхий л маркетинг, менежментийн удирдлагыг нь тус группын баг хийдэг юм.
Хамгийн энгийн жишээ татахад л “Мongolian Airlines”  компаний албан ёсны вэб сайтад ч 100 хувийн хөрөнгө оруулагч “Бодь” групп хэмээн бичсэн байдаг.

http://www.mongolianairlines.com/history
Хүүхдийн паркийн газрыг хувьдаа аваад өчүүхэн хэсэгт нь л хэдэн тоглоом суулгадаг “Бодь” группын удирдлага уг мэдээллийг устгаж, яаж ч мэлзэж, худал мэдээлэл тарааж болзошгүй тул “Дэлгэцийн агшин” хийв.


Бид “Бодь” групп   дуулиант “Мongolian Airlines”-тай хэрхэн холбогдож буй тухай хөдөлшгүй баримтуудыг тун удахгүй хүргэх болно.

П.Мягмардорж

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих