Г.Бошигт хүүгээ хөнөөжээ
МоАХ-ны дарга асан Г.Бошигт энэ сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Б.Хангарьдынхаа аминд хүрсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт МоАХ-ны дарга асан Г.Бошигт өөрийн хүүгээ хутгалж хөнөөжээ. Түүний хүү вашингтон хот орчимд амьдарч байсан, англи, орос хэлний орчуулагч нэгэн байсан аж.
Ардчилалын анхдагчдын нэг гэгддэг Г.Бошигт МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эх сурвалж: http://dayarmongol.com/index.php/stories/news-stories/mongolia/7937-%D0%B3-%D0%B1%D0%BE%D1%88%D0%B8%D0%B3%D1%82-%D1%85%D2%AF%D2%AF%D0%B3%D1%8D%D1%8D-%D1%85%D3%A9%D0%BD%D3%A9%D3%A9%D0%B6%D1%8D%D1%8D
URL: