Англичууд Архи Тамхины Талаар

No smoking by Bayarsaikhan DАрхи, тамхины  асуудалыг  зохицуулах  ньаль ч нийгэмд  тохиолддог  тун  төвөгтэй  асуудал. Улс орон хөгжихийн зэрэгцээ нийгэм дэх архи, тамхины талаарх үнэ цэнэ  өөрчлөгдөж эхэлдэг. Эрүүл аж төрөх талаар илүүтэй анхаарч эрүүл нийгэм рүү шилжих хандлагатай болдог. Үүнийг бодлогоор л дэмждэг.

Жишээ нь, Англид тамхийг олон нийтийн газар (Ресторан, pub, bar болон бусад олон нийтийн газар) татахийг 2007 онд хориглосон, гол зорилго нь тамхи татдаггүй улсуудийг “дам тамхидалт”-с хамгаалж буй. Айлд ирсэн зочин ч гарч тамхи татдаг болсон. Ийнхүү нийгэмд урьд нь “сайхан” гэж үзэж байсан зүйл огт тийм биш болж байна.

Түүнчлэн Англид 2014-2015 оноос тамхийг supermarket болон худалдааны газруудад ил гарган худалдахгүй байх асуудал хэрэгжихээр болж байна. Энэ нь хүүхэд, залуу улсуудийг тамхи татаж эхлэхээс сэргийлж, тамхигүй орчинг бий болгох зорилготой юм.

Архи согтууруулах ундааны хувьд ч онцгой татвар нь нэмэгдэхийн зэрэгцээ жижиглэнгийн үнэ ч нэмэгдсэн. Архи согтууруулах ундааны реклам телевизээр гарна гэж үгүй болсон, харин тамхины хор уршгийн талаар, тамхиа хаяхийг хүсвэл хаана хандаж тусламж авах талаар мэдээлэл байнга өгөх юм.
Ийнхүү архи, тамхийг хориглохгүй ч гэсэн бодлогоороо ард түмнээ хамгаалах эрүүл аж төрөх орчинг бий болгож байна.

Гэтэл Монголд  хямд архи, тамхи үйлдвэрлэдэг компаниуд улам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийн асуудал хөндөгдөж буй ч архи согтууруулах ундааг рекламдах, тухайлбал, шинэ болор архины лаунч гэж томоохон арга хэмжээ туул голын  хөвөөнд  болж байсан. Энэ үйл ажиллагаанд ихэнх нь залуучууд хүрэлцэн  ирж, рок попын одууд дуулцгааж байсанг санаж байна. түүнчлэн манай архины компаниудийн танилцуулга нь ичмээр байдаг. Архиа заавал л залуухан хагас нүцгэн эмэгтэйг оролцуулан рекламддаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?

Бидний хувьд нийгэмд ялангуяа. монголийн ирээдүй болох залуучуудийг бүрэн хүмүүжихэд нөлөө үзүүлдэг “ёс зүйгүй ” үйл ажиллагаанаас холхон байх нь зүйтэй болов уу. Хаана  ярилцлага өгөх нь хувь хүний асуудал, харин хамтарч ажиллах нь юу л болдоо?

Ц. Базра, Их Британиас


URL:

Сэтгэгдэл бичих