Дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга

0ddd25d20cv2d5d5d5ddddddddХэсэг зохиолчид  хөөрөлдөж байна. Женко Баттулга ч тэнгэрт тэтгэгдчихлээ. Эзэн Богд Чингисийн  хөшөөг их талд нь чамгүй  хөрөнгө хаяж  босголоо, ийм сэтгэлтэн урьд нь байсан бил үү. Эцэг өвгөдийн түүхийг газарт дархалсан  гавьяа  нь түүний өмнөх бүх алдааг уучилж , хэлтрүүлэх  томоохон шалтгаан  боллоо  хэмээн  ам дамжин ярих болжээ.  Тэгээд ч хэзээ нэгэн цагт түүнийг гүйцэтгэх засгийн тэргүүн болох хүний нэгд тооцсоор ирсэн нь нууц биш ээ.  Гэтэл энэ сэдэв дахин ойрын үед хүчтэй яригдаж эхэллээ. Сүүлийн үед Ерөнхий сайд Н. Алтанхуягийн үйлдэл бүхэн   учир  нь олдохоо больж,  уймарч  барьц алдан  явах болсон  нь  танхимын гишүүдийг нь баахан  тавгүйтүүлж,  ‘’ өстөнөө өврөөсөө төрүүлэх болсон’’  нь  байдлыг бишдүүлэхэд хүргэжээ.   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын яамыг толгойлж байгаа Х. Тэмүүжин сайд нь л  гэхэд  баахан эд адаггүй хэрүүүлээр улс төр хийж,  онож нэг ярьж,  алдаж нэг ярьсаар иргэдийг  бүр залхааж гүйцээд байгаа билээ.  Тэр гэмт хэргийн мэдээллийг зарладаг  ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Сайнжаргалыг  ‘’ажилгүй’’ болгоод  удаж байна. Түүнийг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж салбарын сайд гэмт хэргийн мэдээ, тэр тусмаа энэ хүнийг  ингэж баривчиллаа, тэр хүнийг шоронд хорьж, шонд дүүжилнэ  гэдгийг зарлах хуульгүй,  хуулиа мэдэхгүй Хууль зүйн сайдад хариуцлага тооцох хэрэгтэйг мэдэгдсэн.

Сүүлийн үед намдаа буланд шахуулаад байгаа  Гансүх сайд нь  хүртэл гасалж , гаднаа хангалттай дайснуудтай атал дотроосоо эв нэгдлээ хангаж,  эрхэм журмыг сахин ажиллахын  оронд хэн нэгнээр нь туг тахих хэнээ тусаж,  өөрийн удирдаж буй танхимаа  ганхуулж,   гайтахын дохио өгөөд  байгаа Ерөнхий сайддаа талгүй явдаг  болсноо ил далд ярих болжээ.  Танхимыг дотроос нь задлах гэсэн Элбэгдоржийн эвийг эвдсэн  хар  төлөвлөгөө  хэрэгжиж,  сайд нарыг тал тал руугаа харахад хүргээд байгаа билээ. Харин сүүлдээ сэтгэл зүрхээрээ нэгдэж, зовлон нэгтийн зорилгыг  нэгтгэсэн зарим   шударга сайд нь  булан тохойд  цугларан, харин ч энэ боломжийг зөв  ашиглан нэгдэж ,  хал балгүйгээр нь  Халтмаагийн Баттулгыгаа  Ерөнхий сайдаараа тавих сайхан боломж  юм биш үү гэж шивэр авир гэлцэх болжээ.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих