Утаат Улаанбаатарын хордсон иргэдийн өмнө үе үеийн ЗГ-ын тэргүүн, хотын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой!!!

ыб4545б45быыб45быбыыбыббы

Утаат хотод өдийг хүртэл амьдарч байгаа 80 настай Азай Буурлаас Эхлээд 8 сартай нялхас хүртэл Улаанбаатар хотын өвлийн улиралд дэгддэг 1575 мкг хүрдэг  агаарын бохирдлоос шалтгаалан амьсгалах тоолондоо хүссэн хүсээгүй   4-5 хайрцаг тамхи татахтай адил хэмжээнд уушигаа хордуулж  байна.

Нярайн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай байна. 100-150 хүүхэд ийм өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ийм хүүхдүүдийн олонхын ээж нар нь өвлийн цагт  жирэмсэн үеэ  хотын утааны ид дэгдэлтийн саруудад өнгөрүүлсэн эхчүүд байдаг нь судалгаагаар батлагджээ.

Улаанбаатарын багачууд өсвөр насныхан, багтраа өвчин тусах нь бусад аймгийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-15 дахин их байдаг аж.

Улаанбаатарын зөвхөн хоёр дүүрэгт судалгаа хийхэд  500 хүүхдийн 80 шахам хувьд нь амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрчээ.

Ингэхээр бид ирээдүй хойчдоо өвчин өвлүүлж байна…

“Бага насны хүүхдийн нас баралтын хамгийн их тохиолдол нь амьсгалын дээд замын цочмог халдварт өвчин. Үүнд шалтгаалах хүчин зүйл нь 93,77% агаарын  бохирдлын хэмжээ юм.

Амьсгалын замын эмгэг үүсэхэд хамгийн их нөлөөтэй тоосонцорын бохирдлын хэмжээ хотын төв хэсэгт Монгол Улсын стандартаас 6, гэр хороололд 7-18 дахин их байна.

Ингэхээр Монгол улсын нийслэл хамгийн бохир агаартай хот хэмээн дэлхий дахинаа цоллуулсанд гайхах юм алга. Улаанбаатар хотод амьдардагийнхаа төлөө хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох ёстой гэж үү…

1952 оны Лондон хотын утаанаас үүдэлтэй гунигт түүхийг дэлхий нийт ярьдаг. Энэ гамшигаас  англичууд 12 мянган хүнээ алдаж, 100 гаруй мянган хүн нь амьсгалын замын өвчлөлтэй болсон байдаг. “Лондонгийн их утаа” хэмээн түүхэнд хараар тэмдгэлэн үлдсэн дээрх гамшгийг давтсан нөгцөл байдал Монгол улсын нийслэл “Улаанбаатарт” нүүрлээд байна.

ДЭМБ-аас өнгөрөгч оны сүүлээр “Тайм” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаанаас хархад. Дэлхийн хамгийн их утаатай хотуудын жагсаалтын эхний байрт Ираны Ахваз, удаах байранд  Улаанбаатар хот байх юм .

Улаанбаатар хотын нэг шоо метр агаар дахь PM-10 бодисын хэмжээ 279 милиграмм буюу 13,95 дахин их гарчээ. Энэ нь Улаанбаатарт амьдарч, аж төрж буй иргэд хүссэн хүсээгүй  туршилтын амьд лаборатори болох шалтгаан болож  байна.

Бид ингээд л утаанд хордож , эрүүл мэндээрээ хохирсоор амьдарсаар байх уу…

Хөгшчүүд нь уушигны хавдраар өвдөж , залуучууд нь мэнгэртэй юм шиг ханиалгаж , нялхас нь гажигтай төрсөөр…

2007, 2009, 2010 оны хооронд агаарын бохирдол буюу утааны эсрэг нийтдээ 8,2 тэрбум төгрөг зарцуулсан гэх мөнгөн дүн бий.
2011 онд  утааг бууруулахын тулд төсөл хөтөлбөрүүд нийт 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Утааны эсрэг олон төсөл хөтөлбөр хэргэжиж ажиллаж байгаа ч тэдний ажлын үр дүн цаасан дээр л хэрэгжээд байна уу, бодит амьдрал дээр хэрэгжээд байна ? Асуух ч илүү биз. Зүгээр л амьсгалаад үз, салхивчаа нээгээд үз…

Уул уурхайн салбарт болоод , хортой нөгцөлд хөдөлмөр эрхлэж байсан иргэд эрүүл мэндийнхээ хохирлыг нөхөн авдаг хуулийн зохицуулалт манай улсад мөрдөгддөг. Тэгвэл утаанд хордож эрүүл мэндээрээ хохирсон Улаанбаатар хотын 1.200.000 иргэд эрүүл мэндийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдаж утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн хохирлоо тогтоолгож, Засгийн газраас, Нийслэлийн захирагчийн албанаас нөхөн олговор авч яагаад болохгүй гэж.

1997 оноос яригдаж эхэлсэн утааны асуудалд , Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй сайхан амьдралын жолоог атгасан төр хэмээх жолооч болсон, үе үеийн засгийн газар хариуцлага үүрэх естой. Өдийг хүртэл нийслэлийг удирдсан удирдлагуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэд бол гэмт хэрэгтэнүүд…

10, 20 тэрбумаар төсөл хөтөлбөрт зарцууллаа, одоо эрүүл мэндээрээ хохирсон иргэддээ зарцуулаач…

Эрүүл иргэн эрүүл ирээдүй байж гэмээнэ энэ улсынхаа хөгжил ололт амжилтанд  хувь нэмрээ оруулж сайхан түүхийг цогцлоох биш үү.

 

WWW.FACT.MN сайтын сэтгүүлч: А.Баттөр

 


URL:

Сэтгэгдэл бичих