Хүн амын тоо, нягтаршлыг цахим атласаар харах боломжтой боллоо

gazarsМонгол улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллого явуулдаг. Хамгийн сүүлд 2010 онд улс орон даяар тооллого явуулсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын нягтаршлыг газрын зургаар харах боломжтой атласын программыг өнөөдрөөс нэвтрүүлж байна. Энэ програмаар аймаг, хот бүрийн хүн амын нягтаршлаас гадна хүн амын тоог мөн харж болох юм.

 

Цаг хугацаа хэмнэсэн энэ програм нь 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэсэн байна. Монгол улсын хүн амын тоо, нягтаршлыг харъя гэвэл Үндэсний статистикийн хорооны энэ хуудсанд хандаж болно.
Удахгүй тус сайтаас дараах мэдээллийг мөн цахим атлас хэлбэрээр үзэх боломжтой болох юм. Үүнд,

-Хүн амын өсөлт, нас хүйсийн бүтэц

-Хүн амын иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг

-Дотоод шилжих хөдөлгөөн

-Боловсрол, бичиг үсгийн мэдлэг

-Өрх, гэр бүлийн байдал

-Гар утас, инернет хэрэглэгчдийн тоо, бүтэц

-Эдийн засгийн идэвх

-Орон  сууцны төрөл, нөхцөл.


URL:

Сэтгэгдэл бичих