Х.Баттулга, А.Гансүх нарын өнгөрсөн дөрвөн жилийн турш барьсан төмөр замтай танилцана уу?

tomor zan2008 онд МАХН / Одоогийн МАН/, АН хамтран Засгийн газар байгуулах үед УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга Зам тээвэр, Хот байгуулалтын сайдаар, хуульч А.Гансүх  дэд сайдаар томилогдож байсан билээ.
Уг яам нь иргэдийг орон сууцаар хангах, барилгын үйл ажиллагаанд стандарт тогтоох зэрэг чухал асуудлуудыг хариуцаж байсан.
Эдгээр үүргээ Х.Баттулгаар удирдуулсан яам  хэрхэн биелүүлж ирснийг зөвхөн “Тэнгис” кино театрын орчимд баригдаж байсан барилгын ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас төмөр унаж,  оюутан залуугийн амийг хөнөөсөн хэргээс харахад л хангалттай.
Хамтарсан Засгийн Газрын сайд Х.Баттулга, А.Гансүх нарын өнгөрсөн дөрвөн жилийн турш хамгийн их онцгой ач холбогдол өгч ажилласан зүйл нь үйлдвэр, технологийн төмөр замын асуудал байв.
2010 онд УИХ-аар үзэл баримтлалаа батлуулж байх үедээ “2013 онд шинэ төмөр зам баригдаж дуусна” хэмээн мэдэгдэж байсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан болж өнгөрсөн Засгийн газрын нээлттэй хуралдаан дээр сануулж, А.Гансүх сайдаас “ам асуусан” билээ.
Х.Баттулга  сайдтай яам  өнгөрсөн 4 жилийн турш төмөр замын далан барих ажилд нийт  50 сая ам.доллар зарцуулсан байна.
Харамсалтай нь эдгээр барьсан далан гэгчүүд нь стандартын шаардлага огт хангаагүй, тооцоо, судалгаагүй хийгдсэн тул ашиглах боломжгүй болжээ.
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг ч сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй уулзалтынхаа үеэр үүнийг баталж :
“Таван Толгой -Сайн шанд чиглэлийн төмөр замын тооцоо, судалгаа дутуу. Нягтлах юм их бий юм билээ” хэмээсэн билээ.
Тэгвэл уг тооцоо, судалгаагүй чиглэлд төмөр замын  далан тавих гэгч ажлыг  “Монголын төмөр зам” компаний захирал Б.Батзаяа гардан гүйцэтгэсэн аж.
Олныг үл нуршин өнгөрсөн дөрвөн жилд Х.Баттулга, А.Гансүх нарын  бариулсан төмөр замын гэрэл зургийг сонирхуулья.

Дахин өгүүлэхэд эдгээр  ашиглах боломжгүй, стандарт бус баригдсан  далангийн нийт өртөг 50 сая ам.доллар юм.

Я.Явуухулан

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих