Л.Эрхэмбаярын “хулхи хүүхэлдэй”
УИХ-ын болоод Орон нутгийн гурван ч сонгуульд намаа ялагдуулан “үнэмлэхүй гавъяа”
байгуулсан хүн бол Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр. Иймээс намдаа ялалт авчраагүй түүнд хариуцлага тооцон, СХД-ийн Ардчилсан намын хорооны гишүүд нь хууль дүрмийн дагуу хуралдаж, түүнийг албан тушаалаас нь огцруулж, олонхийн саналаар дүүргийн намын хорооны даргаар Ө.Пүрэвбаатарыг томилсон юм. Энэ нь тамга тэмдэг булаалдах улстөрийн хор найруулга бус СХД-ийн намын хорооны гишүүдээс гадна намын жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийн хүсэл, хүлээлт байсан юм. Намын хороогоо шинэчлэх зорилго бүхий намын хорооны гишүүдийн олонхи нь нэгдэж “Шинэчлэлийн баг”-ийг байгуулан, ийнхүү намын хорооны гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээн шинэ удирдлагуудаа ийнхүү хууль дүрмийн дагуу томилсон билээ. Гэвч тамга тэмдэг, сандал суудалдаа шигдэж үлдэх сонирхолтой Л.Эрхэмбаяр эрхзүйн чадамжгүй болсон хэрнээ элдэв бусармаг арга хэрэглэн дахин хууль бус хуралдаан зарлаж, М.Чинболд гэгч өөрийн “утсан хүүхэлдэй”-ндээ хүлээлгэж өгсөн байна.
Олон жил Сонгиныг “өмчилсөн” Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын энэ бусармаг үйл ажиллагааг олон зуун гишүүд нь эрс буруушааж, намын хороогоо шинэ залуу багийнханд хүлээлгэж өгөхийг дэмжиж байгаа аж. Гэвч намын хороогоо наймааны хэрэгсэл болгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нар хууль бус хуралдаан зохион байгуулж, хуурамч дарга томилон заваарч явна. Улстөрд олон жил мөрөө гаргасан мөртлөө өдийг хүртэл улстөрийн соёлд суралцаагүй Л.Эрхэмбаярын энэхүү увайгүй занд дургүйцсэн намын хорооны болон намын жирийн гишүүд, дэмжигчид нь жагсаал хөдөлгөөн, бослого гаргахад ч бэлэн сууна. Өөрийн гар хөл болсон хүмүүсээ хууль бус хуралдаанаар томилон тамга тэмдгээ шилжүүлсэн нэртэйгээр намын хороогоо өөртөө “хувьчлан” авч байгааг гишүүд, дэмжигчид нь эрс эсэргүүцэж, “үзэгчгүй жүжгээ” зогсоож, утсан хүүхэлдэйндээ “подаркалсан” тамгаа хууль дүрмийн дагуу сонгогдсон шинэ удирдлагад хүлээлгэж өгөхийг хатуу шаардаж байгаа аж. СХД-ийн орвонгоор нь шинэчлэхээр ажилдаа орсон “Шинэчлэлийг баг”-ийг дэмжиж, МоАХ-ны паритизанууд хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа гэнэ.
URL: