Геологичид монголын тусгаар тогтнолд заналхийлэгч нэр зүүчихлээ

GeologiМонгол Улсын Ерөн­хийлөгчийн санаачилж, боловсруулсан Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хөрөнгө оруу­лаг­чид, компанийн төлөөл­лүүд дахин хэлэлцлээ. Энэ удаагийн хэлэлцүү­лэгт хууль боловсруулагч талаас төлөөлөл оролц­сонгүй. Ашигт малт­малын шинэ хуулийг хэлэлцэж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбар тэр­чигтээ хөдөл­гөөнд орчи­хоод байгаа юм. Шинэ хуулийн талаар уул уур­хайн сал­барынхан олон шүүмж­лэлийг хэлж байлаа.

Нэгдүгээрт, энэ хууль нь тодорхой үзэл баримт­лалгүй, үндсэрхэг үзлийг хэт агуулсан, улстөрийн сонирхол давамгайлсан гэж дүгнэв. Шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Монголын уул уурхайн хувьцаа олон улсад хэдийнэ 60-70 хувь хүртэл уначихсан. Мөн олон улсад гаргасан “Чин­гис” бондын нэр хүнд унаж мэдэхээр байгааг “Алтандорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болд санууллаа. Түүнчлэн төрийн сонгол­тоор хайгуул хийх талбайг сонгон шалгаруулах бол­сон нь уул уурхайн эрэл, хайгуул хийдэг, энэ салбарын 90 гаруй хувийг бүрдүүлдэг жижиг аж ахуйн нэгжүүдийг шууд дампууруулахад хүргэх талаар Монголын гео­логич­дийн холбооны гишүүн Э.Батмөнх хэллээ. Шинэ хуулийн агуулгад гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах санаа хэтэрхий их туссан талаар хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байсан юм. Мон­голын бизнесийн зөвлө­лөөс манай улсын эдийн засаг уул уурхайгүй бол ямар байдалд орох, Оюутолгой байхгүй бол хэрхэх талаар судалгаа хийж байгаагаа тун удах­гүй танилцуулна гэв. Хуулийн төслийг боловс­руулахдаа утга агуулга, найруулгын маш олон алдаа гаргасныг хуульч Б.Баярмаа хэллээ. Ту­хайл­бал, ялгаатай байд­лаар илэрхийлсэн 124 заалт, жинхэнэ нэрийг олон тоогоор илэрхийлсэн 31 заалт, хоёрдмол утгатай 63 заалт, Үндсэн хуультай зөрчилдсөн байж болох 15 заалт, шууд уншаад ойлгогдохооргүй 178 заалт, өөрөөр ойлгогдож болох 24 заалт орсон. Дээрээс нь уялдаа муутай, тунхагла­сан шинжтэй, хүч оруул­сан нэр томьёо хэрэглэсэн зэрэг боловсруулалтын олон алдаа байгааг тэрээр хэлсэн юм. Мөн орон нутагт олон шатны эрх мэдлийг өгсөн нь уул уурхайн үйл ажиллагаа дундаасаа тасалдах эрсдлийг дагуулж байгаа талаар санууллаа. Мөн сорчилж олборлох тухай заасан боловч ашигт малт­малын ямар агуулгатайг сор гэж үзэх, хэн түүнийг шүүн тунгаах талаар тодорхой заалт оруулаагүй нь учир дутагдалтай гэж хөрөнгө оруулагчид хэлсэн юм. Хуулийн төслийн ажлын хэсэгт хөрөнгө оруулагч, геологичдоос төлөөлөл оруулах талаар Ерөнхийлөгчийн тамгын газарт санал хүргүүлсэн талаар МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа хэллээ. Хуулийн төслийн талаар гомдолтой байгаа салбарынхан бол геологичид юм. Тэдний байр суурь ямар байгааг товчхон хүргэе.

ГеологичМ.Тодбилэг:

-Газрын хэвлийн тухай хууль гэж бий. Энэ хууль бол бүх хуулийн шүхэр. Тиймээс Газрын хэвлийн тухай хуулиа сайжруулж гаргачихаад дараа нь Ашигт малт­малын тухай хуулиа ярих хэрэгтэй байх.

Монголынгеофизикийнхолбоон.Цэдэнбалжир:

-Орон нутгийн орол­цоог зохистой төвшинд байлгах хэрэгтэй. Зөв­шөөрлийн тоо үнэхээр хэрээс хэтэрсэн байна. Геологи, уул уурхайн салбар Монголын тусгаар тогтнолд заналхийлсэн нэр зүүчихлээ шүү дээ.

Геологичн.Готовсүрэн:

Энэ хуулиас зургаан зорилго л харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах, нөхөн сэргээлтийг чангат­гах, төрийн оролцоог нэмэг­дүүлэх, хувийн геологич­дыг шахах, жижиг дунд компаниудыг хязгаарлах, хөрөнгө оруулалтын эрсдлийг тооцох боломж олгохгүй байх. Хэрэв ийм зорилго байгаа бол тодорхой болгох хэрэгтэй. Бүхэл бүтэн салбарыг унагах бодлого байгаа нь харамсалтай. Улстөрийн сонирхлоор хийсэн хууль гэдэг нь харагдаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих