“Алтан тариа” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Аюушжав: Чи ямар ч мэдлэг боловсролгүй хэмээн сэтгүүлчийг доромжиллоо, дараа нь ард иргэдийг доромжлох уу

2ff0fa56e8fd9a36originalЗураг дүрслэл бол хүмүүн төрлөхтөний анх хөгжиж ирсэн цагаас харилцан ойлголцолынх нь анхны ухагдахуун хэмжүүр болж ирсэн. Энэхүү зураг дүрсийн арга нь хүний хөгжлийн явцад улам улам сайжирч хөгжсөөр өнөөдөр сурталчилгааны гол хэрэглүүр болсон билээ. Монголдоо л гайгүй гэгддэг “Алтан тариа” ХК өөрсдийн реклам сурталчилгаагаа “зөв тархи”-аар хийж олон түмэндээ таниулаагүй атлаа манай сайтад ирсэн иргэдийн саналын дагуу бичиж туурвисан материалыг сайтын санал сэтгэгдэл сонсох Фэйсбоок болон бусад хуудсаар “дарамталж” эхэллээ. Тэдний хэвлэлийн төлөөлөгч Аюушжав хадагтай сэтгүүлчийн утас руу залган үгийн утга найруулгын талаар сургаал айлдаж манай цахим шууданд доорхи танилцуулгыг илгээсэн юм. Иргэдэд анх Гахайн аж ахуй эрхлэдэгээ сайтар таниулаагүй байж зөвхөн Гурил тэжээл, талх нарийн боовоороо олонд танигдан бараг л Монголын №1 болтлоо үйл ажиллагаа явуулж байгаа том компанийн нэр хүндэд халдсан хэргээр ч бас сайтыг шүүхэд өгөх гэнэ. Ирүүлсэн танилцуулга нь ердөө гурван өгүүлбэрт багтсан нь энэ.

Танилцуулга

Mongol-Pork” гахайн аж ахуй

Mongol Pork нь Алтан Тариа ХХК-ийн салбар компани бөгөөд махны чиглэлийн Yorkshire, Landrace, Duroc үүлдрийн гахайг өсгөн үржүүлж, гахайн махыг монголын зах зээлд нийлүүлж байгаа хамгийн том гахайн аж ахуй юм. Тус компанийн гахайн мах нь ресторан, зочид буудал, зоогийн газруудад нийлүүлэгдэхийн зэрэгцээ Меркурий, Далай ээж, Саруул захуудад худалдан борлуулагддаг.

Монгол улсдаа эрчимжсэн аж ахуйн чиглэлээр ажиллаж, гахайг автомат усалгаа бүхий дулаан байранд,  Алтан Тариа компанийн өөрийн үйлдвэрлэн нийлүүлдэг тооройн, бордооны гахайн, мэгжний бүрэн найрлагат тэжээлээр тэжээн, 180 хоногтойд нь нядалгаанд оруулж, мах бэлтгэлийн стандартын дагуу гахайн махыг бэлтгэн нийлүүлж байгаа тул тус компанийн гахайн мах нь шинэ, чанартай байхын дээр амттай зөөлөн байдаг.

3b69
Мэдлэг боловсролоороо сэтгүүлч доромжлуулах хэвлэлийн эрх чөлөөний хуультай ард түмэн юм уу. Аль эсвэл тухайн компанийг магтан нийтлэл бичээгүйн төлөө буруутгагдах ёстой юм уу. Ард иргэдийн дуу хоолойг хүргэх зорилготой ажиллах нь сэтгүүлчийн гол үүрэг. Замбараагүй реклам сурталчилгааг нь өөр өнцөгөөс харж болохгүй гэж үү. Баруун болон төв, хойд бүсийн аймгуудын гол тулгуур зам дээр энэ самбарыг байрлуулчихаад түүнийгээ ядахнаа “Манай “Алтан тариа” ХК ард иргэдээ гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангахаас гадна Mongol-Pork гэдэг Монголдоо хамгийн том гахайн аж ахуйг охин компаниараа байгуулсан юм аа” гээд ганц тайлбар,   таван үг бичиж тавиагүйг иргэд шүүмжилэхэд ийм эмзэг хандаж байгаа нь бас л сонирхолтой.

Дээрх асуудлын дагуу нийслэлийн төв болсон Сүхбаатарын талбай дээрээс иргэдийн санал хүсэлтийг зураг үзүүлэн асуухад ямар дүгнэлт гарах нь ойлгомжтой. Иргэдийнхээ тэрхүү рекламыг хэрхэн ойлгож хүлээн авч байгааг ч харцгаая. Иргэдээс доорхи гурван асуултанд хариулт авсан юм.
-    Та Алтан тариа ХК-ийг сайн мэдэх үү?
-    Тэднийхнийг гахайн аж ахуй эрхлэх охин компани байгуулаад жил болж байгааг мэдсэн үү?
-    Энэ сурталчилгааны самбарын зургийг хараад юу гэж ойлгож байна?

mn25МН-25 телевизийн сэтгүүлч З..,
-    Гурилын, талхны, нарийн боовны хамгийн том үйлдвэрийн нэг
-    Ёстой дуулаагүй юм байна
-    Нэг талаасаа Монголчуудыг гахай шиг бордоно гэж байгаа юм уу, нөгөө талаасаа за бараг реклам ч гэж дээ заавал гахай байдаг нь ч юу вэ дээ. Гахайн аж ахуй эрхлэж байгаа юм бол арай өөрөөр сэтгэж болоогүй юм уу

Талбайн зурагчин Б..,
tal-    Хүнсний манлай үйлдвэр л гэдэг ш дээ. Тэгээд ч гурил, бусад бүтээгдэхүүнийг нь хүүхэд байхаасаа хэрэглэж ирсэн болохоор ер нь гайгүй сайн мэднэ шүү
-    Өө тийм үү. Мэдээгүй юм байна
-    Яаж байгаа юм бол доо Монголчуудыг гахай гэж байгаа юм уу. Угаасаа наад рекламны самбар чинь шал тэнэг хэн ч харсан өөрсдийгөө гутаасан өнгө аястай юм байна

 

 

Иргэн Ц.., /оюутан/
oyutan-    Мэднэ. Аав ээж маань энэ компанид насаараа ажиллаад өндөр насандаа гарсан хүмүүс. Сайн мэднэ. Монголын анхдагч үйлдвэрүүдийн нэг.
-    Мэдэхгүй. Хэзээ тийм охин компанитай болсон юм. Таниас сонсож байна.
-    Шал утгагүй рекламны самбар байна. Арай ч ингэж сэтгэж болохгүй байх

 

 

Иргэн  Н.., /Төрийн албан хаагч /
toruun-    Гурилын л сайн үйлдвэр олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа сайн л компани
-    Мэдээгүй юм байна нэг жил болж байгаа гэнээ. Одоо л сонсож байна. Яах вэ сайн л байна өргөжин тэлж байнна гэдэг бидэнд, бидний ирээдүйд хэрэгтэй
-    Өө энэ самбар бол харин утгагүй эд байна. Адгийн наад зах нь гурил тэжээлийн үйлдвэр гэдгээр мэдэхээс биш хэн гахайн аж ахуйтай гэж мэдэх юм. Тэгээд гахайн гэдсэн дотор ийм үг бичээд байх даа ч яах вэ дээ

 

 

 

 

Үнэн сонины сэтгүүлч Н..,
unensonin-    Гурил тэжээл, талх, нарийн боовны сайн үйлдвэр
-    Сонсоогүй юм байна
-    Хэн ч харсан утга начиргүй самбар байна. Гахай шиг бордоно ч гэж байгаа юм уу Монгол гэдэг үгийг нь харахаар Монгол гахай ч гээд байгаа юм уу хүмүүс Алтан тариаг буруу л ойлгохоор реклам байна. Иргэдийг доромжилсон аястай. Зураг дүрслэлээр илэрхийлж болно хамгийн гол нь хүмүүст багахан чгэсэн тайлбар тавьсан бол яая гэхэв
Уулзсан хүмүүсийн минь цөөн хэдийн хариулт энэ. Цаана нь олон хүн ийм л утгатай хариулт өгч байна.

Хэн хэнийхээ ажлыг заах биш, мэдлэг боловсролгүй бүдүүлэгээр нь дайрах биш гагцхүү хийсэн ажлаа хүнд хэрхэн хүрэхийг нь сайтар тунгааж байж хийцгээе Алтан тарианхаан. Сэтгүүлчийг үгээр гутаан доромжилж болноо, ард түмнийг харин доромжилж чадахгүй шүү.

Б.Саруул-Од  


URL:

Сэтгэгдэл бичих