МИАТ-ын хэрэгт холбогдогчдын цагдан хорих хугацааг сунгалаа

7405_597Дайны эрсдэлийн даатгалын мөнгө гэгчийг бий болгон их хэмжээний мөнгө угаасан МИАТ хувьцаат компанийн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Уг хэрэгт холбогдуулан эхлээд Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, “Монголиан эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Б.Мандахбаяр тэргүүтэй долоон хүнийг УМБГ-аас сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ.

НПГ-ын хяналтын прокурорын саналаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар тооцон хоёр сарын хугацаанд цагдан хорьж шалгахаар болсон тухай шүүхийн эх сурвалж хэлэв. Тэднийг сэжигтнээр тооцон хорих 14 хоногийн хугацаа өчигдөр дууссан бөгөөд УМБГ-ын Ажлын хэсгийнхэн тус шүүхэд очиж, яллагдагчаар татах үндэслэлээ танилцуулж, хорих хугацааг сунгах захирамж гаргуулсан аж.

Зарим мэдээллийн хэрэгслээр өчигдөр Ц.Орхон “Эхнэрийг минь суллавал мөнгө угаахад оролцсон 20 улстөрчийг нэрлэнэ” хэмээн хэлсэн гэх мэдээлэл цацагдсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас уг мэдээллийг эрс үгүйсгэлээ.

МОНГОЛКОММЕНТС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих