Хоолны жор : Алимны нухаш
2 ш алим
1 гадил
1 амттаны халбага синнамон (хүсвэл)
1 цайны халбага лимоны шүүс
Хийх арга:
1. Алимаа угаагаад, үрийг аваад (хальслалгүйгээр) жижиглэн хэрчинэ.
2. Гадилаа бас арилгаад 3-4 хуваана.
3. Жимснүүдээ брендэрт хийлгээд нимбэгний шүүсээ нэмнэ. Нимбэгний шүүс алим харлахаас хамгаална.
4. Бэлэн болсон нухшаа аягалаад хүсвэл синнамон цацаад сервислэнэ.
Ингэж бэлтгэсэн алимны нухаш тайвшруулах үйлчилгээтэй (алим, гадил зэрэг жимс тайвшруулах үүлчилгээтэй байдаг байна).
хүүхдэд бэлтэгэхээр бол халислаж байгаад нухаж болно.
Броколи алимны нухаш
Броколи-г яаж болгох вэ?
Жигнэх. Жигнэсэнээр тэжээллэг илчийнхээ зөвхөн 7%-г алддаг гэнэ.
Орц:
200 гр броколи
1/4 алим
1 амттаны халбага оливийн тос
1 амттаны халбага сонгино (хүсвэл)
1 амны халбага алимны шүүс
1 чимх синнамон
1 чимх давс (12-оос дээш сартай хүүхдүүдэд)
1/2 стакан ус
Хийх арга:
1. Броколигоо сайтар угаагаад ишнээс нь салган цэцэгтэй хэсгийг нь дээш харуулан ишийг нь доош харуулан зөөлөртөл нь жигнэнэ.
2. Оливийн тосоо халаана. Жижиглэж хэрчсэн сонгиноо нэмнэ.
3. Дараа нь жижиглэж хэрчсэн алим, алимны шүүс, усаа нэмнэ. Хааяа хааяа хутган алимаа зөөлөртөл жигнэнэ.
4. Броколигоо нэмээд ганц хоёр хутгана.
5. Галаа унтраагаад давс, синнамоноо нэмээд сэрээгээр нухаж эсвэл блендэрдэж хүүхдэдээ идүүлнэ.
Луувангийн шөл
Орц:
3 амны халбага үрсэн лууван
Тал амттаны халбага гурил
Эрхий хурууний хумсын чинээ масло
250 мл ус
2-3 амны халбага сүү (зарим улсад хүүхдийн эмч нь 1 наснаас доош хүүхдэд сүү хэрэглэхийг дэмий гэж үздэг гэсэн.)
1 чимх давс (1 наснаас дээш хүүхдэд)
Хийх арга:
1. Луувангаа үрүүлийнхээ хамгийн нарийн хэсгээр үрнэ.
2. Масло хайлуулаад гурилаа нэмнэ.
3. Үрсэн луувангаа нэмээд хэсэг хуурна.
4. Усаа нэмнэ. Байнга хутгаарай. Бөөгнөрүүлж болохгүй шүү.
5. Нийцхээр нь таглаад луувангаа зөөлөртөл буцалгана.
6. Эцэст нь сүүгээ нэмээд луувангийн шөл маань бэлэн боллоо.
URL: