Алдарт “КАТЮША” дууг хэн орчуулсан бэ?
Нэг. “Катюша” хэмээх зэвсгийн тухай:
Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн тийрэлтэт их буутай байлдааны машинд өгсөн нэр. Машины харвах суурин дээр Коминтерний нэрэмжит Воронежийн заводын тэмдэг болох “К” үсэг цохигдсон байсан ба тухайн үед их дэлгэрсэн “Катюша” дуу хоёртой холбоотой уг байлдааны машины зохиомол нэр үүссэн ажээ.
1928 онд анх утаагүй дарин түлшит тийрэлтэт хөдөлгүүрийг туршин, 1937-1938 онд РС-82, РС-132 тийрэлтэт сумыг нисэх онгоцонд суурилуулж, 1939 онд Халх голын тулалдаанд анх хэрэглэсэн.
М-13 тийрэлтэт сумыг 1939 оны YI сард, мөн онд уг сyмыг буудах олон галт харвах суурийг туршжээ. Рельс маягийн 8 чиглүүлэгчтэй, чиглүүлэгч бүрийг 2 сумаар цэнэглэх тул нэг машин 16 сумаар зэрэг галлах чадвартай БМ-13 нэртэй машиныг Улаан армийн зэвсэглэлд 1941 оны YII сарын 14-нд нийлүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн II дайны хамгийн хүчирхэг зэвсэг байв.
Хоёр. “Катюша” хэмээх дууны тухай:
Орос, Зөвлөлтийн нэрт яруу найрагч М.Исаковский шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч М.Блантер ая зохиосон энэ дуу 1938 онд “мэндэлжээ”.
КАТЮША
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила н а берег Катюша,
На высокий берег, на крутой.
Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла.
Ой ты, песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.
Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.
Дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдан өргөн дэлгэр тархсан эл дууны шүлгийг Баатар ван Н.Наваан-Юндэн гуай монгол хэлээр “буулгасан” нь “Соёл Эрдэнэ” түүвэр зохиолд /1976 он/ нь бий. Сонирхуулвал,
Катюша
Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээр гараад ирлээ Катюша,
Эгц огцом өндөр эргэн дээр.
Гарч ирсээр дуугаан аялан дуулав
Цөлийн буурал бүргэдээ дууллаа,
Зүрхний хайртаа мөрөөдөн дууллаа,
Захидлыг нь хадгаласнаа дурдан дууллаа
Хай, чи дуу минь, охины минь дуу минь,
Хурц нарны хойноос нисээрэй
Хол хязгаарын байлдагч түүнд
Хүүхэн Катюшаас мэндийг хүргээрэй
Эгэл охиныг дурдан дурсаг тэр,
Эгшигт дуугий нь тодхон сонсог тэр,
Эх орноо хамгаалаг тэр,
Энд Катюша хайраа хадгална.
Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээрээс эргэж одлоо Катюша,
Өчүүхэн зөргөөр гэртээ харилаа.
Халх голын хөвөө, Брестийн цайзын бэхлэлт, Берлины хана, Вьетнамын битүү ширэнгэ, Солонгосын хойг дээр эгшиглэж байсан энэ дуу өнөөдөр 70 насны сүүдэр зэрэгцэж байна.
Дэлхийн II дайны үеийн домогт зэвсэг, зүрхний хайртаа мөрөөдөн дуулж буй ялдамхан хонгор бүсгүй, Оросын ард түмний бахархал болсон “Катюша” дуу…бүгдийг нь нийлүүлэн бодож, нэхэн санаж байгаад нэг ая барья байз. Намайг түрээд дуулаарай, залуусаа!
Алим лийр цэцэглээд айсуй
Усны дээгүүр будан татна аа…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
ÿþ<
ÿþ<
ÿþ<