“ Хамгийн хамгийн ээж”-үүд

8ikherДэлхийн хамгийн сонин содон басхүү гайхалтай хүмүүсийг танилцуулдаг “хамгийн хамгийн” булангийнхаа ээлжит дугаарт гайхалтай ээжүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хамгийн богино хугацаанд олон төрсөн ээж

Карол Хорлок гэгч эмэгтэй одоо 42 настай.Тэрээр 13 жилийн хугацаанд 12 удаа төржээ.Түүний жилийн орлого нь 25,000-30,000 доллор.Карол Хорлок залуудаа ганцхан хүүхэдтэй болно гэж боддог байсан хэдий ч тэрээр одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд өнөр өтгөн гэр бүл нь түүний бахархал болжээ.

Дэлхийн хамгийн намхан ээж

Америк улсын иргэн Кристина Рэй гэх энэ эмэгтэй ердөө л 82 см өндөртэй.Тэрээр хүүхэд байхдаа өвчин тусаж,өсөх боломжгүй болжээ.Кристинагын нөхөр нь 190 см өндөртэй царайлаг эр байдаг гэнэ.Саяхан Кристина Рэй нярайлж хүүхэдтэй болжээ. Ихэр хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж Омарки Панвар гэх эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээжид зүй ёсоор тооцогддог.Түүний цорын ганц хүсэл нь хүүтэй болох байсан гэнэ.Тэрээр 77 настайдаа удам угсаагаа залгамжлуулах үр удамтай болохын тулд үхрүүдээ зарж,эдлэн газраа барьцаанд тавин үр тогтоолгох эмчилгээнд орсон байна.Үүний үр дүнд тэрээр мэс заслын аргаар ихэр хүүхэд /хүү,охин/төрүүлжээ.

Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж

Валентина гэгч эмэгтэй дэлхийд хамгийн олон хүүхэд төрүүлснээрээ алдартай.1725-1765 оны хооронд тэрээр 16 удаа хоёр ихэр,долоон удаа гурван ихэр,дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж,нийтдээ 27 удаа амаржсан байна.Валентинагын 69 хүүхэд эсэн мэнд бойжсон гэнэ.Түүний нөхөр нь жирийн нэгэн тариачин эр байжээ.

Дэлхийн хамгийн жижиг хүүхдийн ээж

2004 оны 9-сарын 19-нд Румаиса Рахман гэх хүү хорвоод мэндэлсэн байна.Энэ бяцхан хүү ердөө 243 грамм жинтэй 25см өндөр төрснөөр дэлхийн хамгийн жижиг хүүхэд болсон бөгөөд тэрээр шар айрагны лаазнаас ч хөнгөн юм./хаха/Бяцхан хүүгийн эх жирэмсэн болсноос 25 долоо хоног,зургаан өдрийг дараа амаржсан байна.Румаиса ихэр бөгөөд эгч Хиба нь 556 гр жинтэй төрсөн гэнэ.

Найман ихэр хүүхдүүдийн ээж

2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд АНУ-д төржээ. Ихрүүдийн ээж Сулеман нь ганц бие бөгөөд нийгмийн халамжийн тусламжтайгаар хүүхдүүдээ асарч байгаа гэнэ. Тэрээр хиймлээр үр тогтоолгон найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд Сулеман нь найман ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь Америк эмэгтэй юм.

Н.Гэгээлэн

www.emegteichuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих