ТУРК УЛС НАТО-ГООС ГАРАХГҮЙ

big_turkey-flagВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Турк улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэхийн тулд НАТО-гоос гарахгүй гэж АНУ найдаж байна хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэл мэдээллийн албаны дарга Виктория Нуланд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Анкара нь ШХАБ-д элсэх боломжтой талаар саяхан Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоганы мэдэгдсэнийг тэрбээр ийнхүү тайлбарласан байна.
“Турк нь НАТО-гийн гишүүн улс бөгөөд Умард Атлантын эвслийн гол “найдлага” юм. Энэ байдал өөрчлөгдөх нотолгоо бидэнд алга” хэмээн тэрбээр хэлжээ.
Эрдоган нь Европын Холбоонд элсэх тухай яриа дэндүү удаан үргэлжилж буйгаас залхсан Турк улс нь ШХАБ-д элсэх боломжийг нухацтайгаар авч үзэж байна хэмээн Туркийн нэгэн телевизийн сувгаар саяхан мэдэгджээ. Одоогоор тус байгууллага нь Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан гэсэн гишүүн орнуудтайгаас гадна ажиглагч улсын статусыг Энэтхэг, Иран, Монгол, Пакистан улсууд эдэлдэг байна.
С.Амар

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих