2012 оны “Алтан төл”-ийн эзэд тодорлоо

8c1b568aaf05eac9931319e73636d6c0a553ff01Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төл шагналын 42 дах жилийн эзэд тодорлоо. Энэ жил таван толгой малынхаа төлийг төрөл бүрт нь өсгөн бойжуулсан 12 аймгийн 15 сайн малчныг Алтан төлийн эзнээр өргөмжилсөн байна. “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолтуудыг таван хошуу малын төрөл тус бүр дээр хүлээн авч  ҮХААЯ-тай хамтран дүгнэж шалгаруулдаг уламжлалтай. Таван төрөл тус бүр дээр тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд сайтар анхаарсан, ажлын байраар малчдыг хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гаргаж өрхийн үйлдвэрлэлээр бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачлагатай ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг чухалчилан дараах 15 малчныг усан луу жилийн “Алтан төлийн эзэн”-ээр шаргууллаа.
“Алтан унаганы эзэн”-ээр  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Мягмарсүрэнгийн Баасандамба, Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн малчин Сэрдсүрэнгийн Цэдэвсүрэн, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багийн малчин Жүгдэрийн Сумъяа
“Алтан ботгоны эзэн”-ээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5-р багийн малчин Түдэвийн Оргилон, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5-р багийн малчин Пүрэвдоржийн Балдандорж
“Алтан тугалын эзэн”-ээр Архангай аймгийн Чулуут сумын малчин Дахийрадийн Гунгаабуу, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин 5-р багийн малчин Ганы Нансалмаа, Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн малчин Мөнхбатын Батхүү
“Алтан хурганы эзэн”-ээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн малчин Цэрэндоржийн Цэдэвдорж, Төв аймгийн Бүрэн сумын Монгол багийн малчин Батбаярын Лувсанжав, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багйин малчин  Өжгөөгийн Төмөр Хэнтий аймгийн Дархан сумын Шажин багийн малчин Маналын Лхагвасүрэн
“Алтан ишигний эзэн”-ээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн малчин Должинсүрэнгийн Эрдэнэ-очир, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1-р багийн малчин Рагчаагийн Нансалмаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2-р багийн малчин Дамдингийн Очирпүрэв нар тус тус тодорлоо.
Жилээс жилд Алтан төлийн эздийн тоо нэмэгдэж байгаа нь манай улсын малын тоо толгой өсч байгаагийн илрэл юм гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран төл малаа хорогдолгүй өсгөн бойжуулсан сайн малчдыг шалгаруулдаг энэ нэвтрүүлэг анх 1961 онд “Энх төлийн дуу” нэртэй цацагдаж байжээ. Түүнээс хойш “Төл түмний үйлс”, “Таван эрдэнэ”, “Малчин” зэрэг нэрээр сонсогч түмэндээ хүрч байсан.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв


URL:

Сэтгэгдэл бичих