Амралтын өдрүүдэд Нарантуул ОУХТ руу 2 цаг тутамд буухиа автобус явна

1302010003Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасны  дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  Нарантуул ОУХТ руу Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс 2 цаг  тутам буюу 10-19 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдөлж , сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна  том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих