НҮҮРНИЙ АРЬСАА СОЛЬСОН ГЭМТ ЭТГЭЭД БАРИГДАВ
2011 оны байдлаар тус улсад их ,бага хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй 52522 гэмт хэрэгтэн тоологджээ. Эдгээрийн дунд гоо сайхны мэс засалд орон нүүрний хэлбэрээ өөрчилж, цагдаагийн байгууллагын хараа хяналтаас зугатааж байгаа нэлээдгүй гэмт этгээдүүд байж болзшгүй тухай мэдээлж байсан бөгөөд өнгөрсөн удаа зөвхөн нүдэндээ давхраа хийлгэн нүүр царайгаа өөрчилсөн гэмт этгээд баригдаж байсан удаатай.
Харин энэ удаа дух, эрүүнийхээ хэлбэрийг өөрчлөн шанаагаа багасгаж , хамраа өндөрсгөн нүдэндээ давхраа хийлгэж төрсөн эцэг , эх нь ч танихааргүй өөрчлөгдсөн , залилангийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн Пакийг (52) Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.
Тэрээр 5 жилийн өмнө нэгэн бүсгүйтэй дотно болохдоо хуурамчаар үйлдсэн газар эзэмшигчийн эрхийн бичгээ үзүүлэн түүнээс 500 сая вон зээл аван зугатаан одсон бөгөөд энэ мөнгөөрөө өндөр төлбөртэй гоо сайхны мэс засалд орон дараагийнхаа бүсгүйчүүдийг залилах ажилдаа ордог байсан нь тогтоогдоод байна.
Цаашдаа гоо сайхны мэс засал хийлгэж буй эрэгтэйчүүд болон гадаад дүр төрхөө бүрмөсөн өөрчлөхийг хүссэн сэжиг бүхий этгээдүүдийн тухай цагдаагийн газар мэдэгдэж байх шаардлагыг гоо сайхны эмнэлгүүдэд тавих юм байна.
URL: