МИАТ-ЫН ДОЛООН ЗУУН САЯЫН АРД ЛУ.БОЛД, Х.БАТТУЛГА ТЭРГҮҮТЭЙ БАЯЧУУД НУУГДАЖ БАЙНА

bold_battulga_middleМИАТ-ийн экс удирдлагууд дайны эрсдэлийн даатгалын 700 сая  ам.долларыг угаасан хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, асар их мөнгө, албан тушаалтнуудтай холбоотой энэ хэрэг олны анхаарлыг ид татаж байна. Энэ хэрэгт 2005-2010 онд МИАТ ХК-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр нараас гадна МИАТ-ийн гүйцэтгэх захирал байсан Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний  эхнэр Ү.Цэцэгмаа нарыг холбоотой хэмээн үзэж байгаа юм. Дээрх сэжигтнүүд “Дайны эрсдэлийн  даатгалын сан”-д  жил бүр улсаас  байршуулдаг  ихээхэн  хэмжээний  мөнгөнд нарийн хяналт шалгалт сул байдгийг овжин ашиглаж тогтоогдоод  байгаагаар  улсад 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг эхнээс нь тогтоогоод байна.  Энэ хэрэг даатгалын мөнгийг угааснаар дуусахгүй, гэрээний хэлбэрээр мөнгө завшсан гэх хууль бус олон үйлдэл энэ хэргийн цаана бий гэдгийг ч холбогдох албаныхан хэлж байгаа юм.  2001 онд АНУ д гарсан террорист хадлагаас үүдэн олон улсын авиа компаниуд дайны үед гарч болзошгүй эрсдэлийн хураамжийг зорчигийн тийзний үнэд шингээн авч хэрэгтэй үед ашиглах зөвлөмжийг өгсөн байдаг. Тиймээс манай улс зорчигч бүрийн тийзний үнэд таван долларыг шингээн авдаг болжээ. Харин энэхүү мөнгө 2007 оноос эхлэн зарлага болон бүртгэгдэж “Best Well” гэх огт байдаггүй компанийн данс руу шилжсэн байна. Эхэндээ Хонконгийн банкны данс руу орж байсан мөнгө 2010 оноос эхлэн Япон улсаар дамжин угаагдаж эхэлжээ. Энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Ч.Хоролсүрэн хэмээх зартай нөхөр бий. Тэрбээр МИАТ буюу Монголын иргэний агаарын тээвэр компанийн нэрийн гадаад орчуулга болох “Монголиан Эйрлайнс” нэртэй компани байгуулсан эр. “Mongolian Airlines” групп МИАТ-ийн нэрийг хулгайлжээ. “Mongolian Airlines” групп МИАТ-ийн нэрийг хулгайлж байгааг тухайн үеийн сайд дарга нар мэдээгүй гэвэл алдас болох байх. Энэ талаар Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “ Цаашаа утас их хол хөвөрнө шүү. Жишээ нь, дээрх хэрэгт нэр холбогдоод байгаа “Монголиан Эйрлайнс” компани 2012 оны 1 сард Ардчилсан намынхан Засгийн газраас гарахын өмнөхөн гадаад нислэгийн эрх авчихсан байхгүй юу. Наад нэр чинь МИАТ-ын гадаад нэр. “Монголиан Эйрлайнс” компанийн буултын зардлыг МИАТ компаниас нэхсэн бичиг хүртэл Монголд ирсэн баримт байдаг юм. Засгаас гарахынхаа өмнө наад компанид чинь гадаадад нислэгийн эрхийг Х.Баттулга өгчихсөн. Зам тээврийн сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх ажилласан он жилүүд. Энэ хугацаанд гарсан мөнгөний тухай хэлэгдэж байгаа шүү” гэж хатуухан сануулж байна.

“Mongolian Airlines” группын 100 хувийн хувьцааг Гадаад харилцааны сайд Лу.Болдын “Бодь интернейшнль” эзэмшдэг

Төрийн өмчийг дарга цэрэгтэй нь нийлж хуссан “Mongolian Airlines” групп Монголын иргэний агаарын тээврийн түүхэн замналыг өөрийн түүх болгож, өөрөө өөрсдийгөө рекламдаж байх юм. Тус группын сайт руу оронгуут “Бидний тухай” гэсэн сайхан нэртэй буланд хөөрхий муу МИАТ-ын түүхэн замнал тэр чигээрээ хөвөрч өгдөг. Уг түүхэнд Монголын агаарын тээврийн нэгэн шинэ үе 1956 оноос эхэлсэн гэж үздэг. Бүр тодруулбал АН-2 агаарын хөлгөөр хөдөө орон нутар руу анхны нислэгийг үйлдэж, олон өдөр сараар явдаг байсан газрыг хэдхэн цагийн дотор туулдаг болсон тэр цаг үе түүхийн шинэ үеэ эхэлсэн гэдэг хэмээн баахан өөрөө өөрсдийгөө рекламдаж. МИАТ-ын нэрийг, түүхийг, бүүр мөнгө, нэр хүндийг хулгайлсан энэ компанийн хувьцааг Гадаад харилцааны сайд Лу.Болдын “Бодь интернейшнль”ХХК эзэмшдэг гэсэн үг байж байна. Хэдийгээр “Mongolian airlines”-ийнхан Лу.Болдын өмч гэдгээ 100 хувь зарлаж байгаа ч үүний цаана Х.Баттулга сайд байж магадгүй гэсэн хардлага өнөөдөр ч үргэлжилсээр… Зарим хэвлэлд “Монголиан Эйрлайнс” группын 49 хувийг “Бодь интернейшнл” групп, 30 хувийг МАК компани, 21 хувийг иргэн Ч.Хоролсүрэн эзэмшиж байгаа. Иргэн Ч.Хоролсүрэнгийн хувьцаа нь “Женко” группын эзэмшлийнх” гэж бичиж байсныг мартаж болохгүй. Тэгээд ч уг компани анхны орон нутгийн нислэгээ Баянхонгор аймаг руу хийж тухайн үед Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулгыг анхныхаа зорчигчоор тээвэрлэж байсан юм байх.
“Mongolian airlines” группийг олон улсад “МИАТ” ХК-тай андуурдаг
Миний нэр Цэцгээ байна уу?, Чимгээ байна уу нэг их сонин биш. Тэгвэл МИАТ-ын нэр харин өөр. МИАТ-ын гадаад нэрийн хөрвүүлгийг хулгайлж “Mongolian airlines” нэртэй компани байгуулсан хүмүүс их хэмжээний ашиг олоод эхэлчихсэн бололтой. “Mongolian airlines” группийг олон улсад “МИАТ” ХК-тай андуураад байдаг аж. Олон улсын агаарын тээврийн ИАТА байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 16-нд “Mongolian airlines” группт олон улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий кодыг олгожээ. Үүний дараа буюу 12 дугаар сарын 13-нд НҮБ-ын иргэний нисэхийн асуудал хариуц¬сан байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн ИКАО байгууллага мөн л олон улсын хэмжээнд нислэг үйлдэх эрхийн код олгосон байна. Уг нь эдгээр кодыг нэг дор шахам зэрэг авахад маш өндөр шалгуур, үйл ажил¬лагаа явуулсан жил зэргийг нь хардаг аж. Гэтэл “Mongolian airlines” группээс өмнө байгуулагдсан нислэгийн ко쬬¬паниуд авч чадаагүй бай¬хад хоёрхон сарын өмнө байгуулагдсан компани авсан нь нэрийн андууралтай холбоотой гэдгийг энэ салбарт оло¬н жил ажилласан хүмүүс хэлж байх юм. Олон улсын байгууллагууд англи хэл дээр танилцуулгаар бүртгэлээ явуулдаг. Харин “МИАТ” буюу Монголын иргэний агаарын тээврийн компанийг англи хэлнээ хөрвүүлэхэд “Mongolian airlines” хэмээн орчуулагдана. Тиймээс л “Mongolian airlines” тун ашигтай ажилладаг бололтой. Энэ нэрнээс эхлэлтэй маргааныг шийдүүлэхээр  нэг бус хүн Оюуны өмчийн газарт хэд хэдэн удаа ханджээ. Харамсалтай нь сандал ширээтэйгээ л үлдэж байвал яахаас ч буцдаггүй манай хурган дарга нар  “МИАТ ХК  нь Mongolian airlines гэдэг нэрийг өмчлөх эрхгүй” гэсэн хариултыг өгч “Mongolian airlines” дур зоргоороо аашлаж эхэлсэн байна.
“Mongolian airlines” групп ТӨХ-ны тогтоолоор сүрдүүлэн хилийн бүсэд байрлах “МИАТ” ХК-ийн эзэмшлийн барилгыг нурааж, компанийнхаа барилгыг барьжээ
Ёстой л нөгөө хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх гэгчийн үлгэрээр “Mongolian airlines” групп  байгуулагдсан цагаасаа л эхлэн дур зоргоороо аашлаж эхэлжээ. Хэдийгээр “Mongolian airlines” группийн ард улстө¬рийн томчууд, гадны хөрөнгө оруулагчид бий гэдэг ч “МИАТ” ХК-тай өрсөлдөх, цааш¬лаад зах зээлийг нь бу¬лааж дампууруулах эхлэ¬лийг тавьсан хvн нь ТӨХ-ны дар¬га асан Д.Сугар гэнэ. 2011 онд “Mongolian airlines” групп ТӨХ-ны тогтоолоор сүрдүүлэн Монгол Улсын хилийн бүсэд байрлах “МИАТ” ХК-ийн эзэмшлийн барилгыг нурааж, компанийнхаа барилгыг барьжээ. “Mongolian airlines” группийнхэн “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хашаанд байсан “МИАТ” ХК-ийн ачаа, шуудан үйлчилгээний барилгыг нурааж, өөрсдийн карго буюу ачаа, шуудан үйлчилгээний барилгаа барьсан байх юм. “Чингис хаан” нисэх онгоцны буудал төрийн тусгай хамгаалалт дор үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын онцгой чухал объектуудын нэг. Гэтэл нөлөө бүхий улстөрчдөөс бүрдсэн эзэдтэй хувийн нэгэн компани улсын онц чухал объект руу халдаж, хувьдаа барилга барьж эхэлжээ. “МИАТ” ХК-ийн энэхvv хуучин барилга 1976 онд ашиглалтад оржээ. Олон жил vйл ажиллагаа явуул¬сан барилга цагийн аясаар муудсан тул холбогдох бай¬гууллагууд нь vйл ажиллагаа явуулахыг хориглож, 2008 онд акталсан аж. Энэ дагуу “МИАТ” ХК шинэ ачаа шуудангийн үйлчилгээний барилгатай болжээ.  Хачирхалтай нь “МИАТ” ХК-ийн хуучин ачаа шуудан үйлчилгээний барилгыг ак-талсных нь дараа нураах болон өмчлөлийн асуудлыг огт сөхөөгvй гэнэ. Гэтэл 2011 оны наймдугаар сард Төрийн өмчийн хорооноос “МИАТ” ХК-ийн эзэмшлийн хуучин ачаа шуудан vйлчилгээний ба¬рилгыг нураах тухай гэнэтийн шийдвэр гаргажээ.
Хамгийн гол нь гурван жил шахам чимээ сураггvй байсан энэ асуудал “Mongolian airlines” группийг үйл ажиллагаа явуулж эхлэхээс ердөө гуравхан сарын өмнө өрнөж, хоёр ч эзэмшигчтэй болсон байна. Барилгыг нурааж эх¬лэх vед “МИАТ” ХК Тө¬рийн өмчийн хорооноос хуу¬чин барилгыг нураахыг шийд¬вэр-лэсэн албан ёсны то¬гтоол ш¬аардахад 2008 оны найм¬ду¬гаар сард акталсан хуучин тогтоолоо ирүүлжээ. ТӨХ-ноос ирүүлсэн тогтоолд “МИАТ” ХК-ийн өмч хэмээн бүрт¬гэж байсан хуучин ачаа шуудан vйлчилгээний барилгыг Иргэний нисэхийн Ерөнхий газрын өмч хэмээн тэмдэглэсэн байж. Иймээс ТӨХ-ны дарга Д.Сугар ху¬вийнхаа өмчийг захиран зар¬цуулж байгаа аятай тогтоол ирүүлж байсан байх юм.
“Mongolian airlines” группын онгоцны мөнгө хаанаас гарсан бэ?
“Mongolian airlines” группын захирал Ч.Хоролсүрэн дайны эрсдлийн сангийн 700 сая ам доллартой холбоотой хэрэгт шалгагдаж байна. Үүнээс үүдэн тун богинохон хугацаанд асар их хөрөнгө мөнгө босгосон “Mongolian airlines” группын санхүүгийн асуудал ч бас олны анхаарлыг татаж эхэллээ. Тус компани  саяхан шинэ онгоц худалдаж авснаа  сүр дуулиантайгаар зарлаж байлаа. Гэвч хэдэн төгрөгийн үнэтэй онгоцыг хэний, ямар мөнгөөр худалдаж авснаа тас нуугаад өнгөрч байсан юм.  Учир нь дээрх хоёр онгоцыг худалдаж авсан мөнгөн дүн монголчууд бидний ховорхон сонсдог толгой эргэм тоо болохоор тэр. Хоёр ч “Фоккер-50” онгоц худалдаж авсан тус компани  удалгүй “Аеробус А319” хэмээх хоёр шинэ онгоц худалдаж авчээ. Энэхүү онгоцны нэгж үнэ нь 77.3 сая ам.доллар. Харин “Mongolian airlines” групп “Аеробус А319” загварын хоёр ширхэг онгоцыг 154.6 сая ам.доллар буюу 208 тэрбум 710 сая төгрөгөөр худалдаж авсан байна. 200 тэрбум төгрөг гэдэг дөнгөж байгуулагдсан шинэ компанийн хувьд асар их мөнгө. Гэтэл тэд энэ их мөнгөнд огтхонч түүртсэнгүй. Харин ч “Mongolian airlines” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн дээрх онгоцны сайжруулсан загвар болох 176-205 сая ам.долларын үнэтэй “Аеробус 330” онгоцноос дахин авах гэж байгаагаа хэлсэн байна лээ. Энэ нь монгол мөнгөөр 276 тэрбум 750 сая төгрөг гэсэн үг. Ингэснээр “Mongolian airlines” групп нийт 485 тэрбум 460 сая төгрөгийг гурван онгоц худалдаж авахад зориулж байгаа аж. Бараг л 500 тэрбум төгрөг. Гадаадад нислэг хийж үзээгүй, будаг нь ханхалсан шинэ компанийн хувьд их мөнгө шүү. Тиймээс л тус компанийн онгоцны мөнгө хаанаас гарсан бэ гэдгийг шалгаж, хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгө, татварын асуудлыг ч хөндөх хэрэгтэй болж байна. Албан тушаалтнууд, асар их мөнгөний сонирхолтой бизнесменүүд төрийн мөнгөөр туйлж байгааг энэ хэрэг нотлож өглөө. Гэхдээ цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа л харуулах нь дамжиггүй.

 

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих