Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд баривчилсныг дэлхий нотлов

уихбйыйыб445ыбыбМонголын талаар гадаадын  улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  өнгөрсөн онд  гарч буй мэдээ мэдээллийн гол цөм  нь нэгд Монголын уул уурхайн ирээдүйд сэтгэл зовнисон, Монголд гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтанд таагүй уур амьсгал бүрэлдэж эхэлж байгаа талаар мэдээлж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа, шүүх хурлын талаарх материалууд голлож байв. Эдгээр материалууд The New York Times, The Washington Post, BBC, The Finencial Times, Bloomberg   зэрэг дэлхийн томоохон хэвлэл, сайтуудад нийтлэгджээ. Н.Энхбаярын баривчилгаа, шүүх хуралд үнэлэлт дүгнэлт өгөхдөө  тэдгээр мэдээллийн хэрэгслүүд  юуны өмнө доорх асуудлуудыг хөндөж байна. Тухайлбал баривчилгаа төрийн бэлэгдэл байсан хүнийг алан хядагч баривчилж байгаа мэт зэрлэг балмад байсныг юуны өмнө цохон  тэмдэглэжээ. Энэ талаар ОХУ-ын ‘’Взгляд Деловая’’ газета сонины 2012 оны 4 дүгээр сарын 13-ны дугаарт бичихдээ, ‘’хүчнийхэн галт зэвсэг хэрэглэнэ’’ гэж мэдэгдсэн гэжээ./vz/ru,april 13,2012/ Оросын ‘’Московский комсомолец’’ сонинд, толгойд нь хар уут угласан,’’Энхбаяр ухаан алдсан байсан’’ гээд ‘’төрийн хамгаалалт нь хэвээр байсан’’ гэдгийг онцолжээ./mk.ru,apr 16,2012/

Энхбаярын баривчилгаа ба шүүх хурал улс төрийн зорилготой байсныг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  тэмдэглэж байна. 2012 оны 7 дугаар сарын 2-нд Германы  Deutsche Welle -гийн англи хэл дээрх хэвлэлд ‘’Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд баривчлав’’ гэсэн бол 2012 оны 7 дугаар сарын 2-нд Германы  гийн англи хэл дээрх хэвлэлд ’’Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд баривчлав’’ гэж бичсэн бол 2012 оны 8 дугаар сарын 3-нд Францын сэтгүүлч Делфин Рукут Le Monde International сонин ба сайтад Н.Энхбаярыг эрх баригчдын зохион байгуулалттай явуулгаар баривчилсан гэж үзэж байна гэдгийг онцлон ишилжээ./iemonde.fr,3 aout 2012,Delphine Roucaute/

ВВС-гийн сурвалжлагч 2012 оны 6 дугаар сарын 3-нд бичихдээ Н.Энхбаярыг шүүх ажиллагаа улс төржсөн үйл ажиллагаа болсон гэжээ. / bbc.co.uk,3 june,2012/

2012 онд Пульцерийн хоёр удаагийн шагналт нэрт сэтгүүлч Николас Кристоф блог нээж, Н. Энхбаярын баривчилгааны талаар байнга  мэдээлж байв. Н.Кристофор бол Харвардын их сургуулийн хуулийн ангийг төгссөн эрдэмтэн бөгөөд одоо ч тус сургуулийн хяналтын зөвлөлд байдаг аж. Тэр хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцлээрээ нэрд гарсан бөгөөд CNN-ийн нэгэн захирал түүнийг манай үеийн сэтгүүлчдийн ёс суртахууны баримжаа болсон хошуучлагч хэмээн  үнэлж байв. 2012 оны 9 дүгээр сарын 25-нд CNN-ийн нэрт тоймч Аманпур болон  бусад  олон улсын шинжээчид ‘’ Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор баривчилж ‘’шүүсэн’’ гэж үзэж байна гэж бичжээ. / amanpour.blogs.cnn, sept 25, 2012/

Гадны шинжээчид Н.Энхбаярыг баривчилж ял өгч, шоронд хорьсноос үүдэн асуудлуудад сэтгэл зовниж байна. Улс төр тогтворгүй болох гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтын уур амьсгал муудах, хүний эрх зөрчигдөж Монголын ардчилал буруу чиглэлд явж, улс төр бизнесийн дарангуйлал тогтох зэргийг анхааралтай ажиглаж байна.  Тухайлбал 2012 оны 5 дугаар сарын 29-нд  Монголд ардчиллын түвшин тогтоох НҮБ-ын төслийн зөвлөх байсан одоо Эссекийн Их сургуулийн Ардчиллын сургуулийн захирал, профессор Тодд Ландман Н.Энхбаярын баривчилгаа нь Монгол дахь ардчиллын үнэн дүр төрх Монголын ардчилал ухрах аюултайд сэтгэл зовниж байна гээд зэрлэг түрэмгий гүйцэтгэх засаглал бэхжих нь ардчиллын үнэт зүйлсийг устгадаг гэж тэмдэглэжээ. /consolidation of predatory executive power undermines the values of democracy/

Түүнчлэн уг баривчилгаа нь 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийг айлган сүрдүүлэх, анхаарлыг нь өөр тийш хандуулах гэсэн оролдлого төдийгүй Н.Энхбаярын асуудлаар ардчилал, авилгын эсрэг тэмцлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ ба хүний эрхийн зарчмуудыг хатуу баримтлаагүй тохиолдолд тэр нь НҮБ-ын өмнө Монголын хүлээсэн үүрэг хариуцлага болох Мянганы зорилтуудын 9-д заасан заалтуудыг зөрчих болно гэжээ. / eastasiaforum/

Гадны шинжээчид Монголын хууль хяналтын байгууллагуудын өнөөгийн бодит байдлыг шүүмжлэхдээ,  нэгдүгээрт, arbitrary arrest  буюу  дур зоргоор баривчлах  ба selective prosection  буюу тодорхой зорилгоор сонгон авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.  Мөн Монголд автократ буюу нэг хүний дарангуйллын засаглалын хэв шинж ажиглагдаж байна гэж үзэж байна. / June 5, 2012,mongoliaeconomy.blogspot.com/

2013 оны 1 дүгээр сарын 15-нд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас гаргасан Монголын хөрөнгө оруулалтын уур амьсгалын талаарх тайланд  Монгол дахь авилгалын түвшин хэвээрээ байгааг тэмдэглээд, газрын наймаа, банк ба уул уурхайн салбарт том авилгал байна гэжээ. Том авилгалыг ялахгүй бол улс төр бизнесийн эрх мэдэл улам бүр нэг шугаманд очно гэжээ. Мөн Н.Энхбаярыг 2012 оны парламентын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд улс төрийн зорилгоор яллаж хорьсон гэж хамгаалагчид нь үзэж байгааг тэмдэглээд, одоо Дээд шүүхийн зөвлөлийн хурлыг хүлээж байна гэжээ.  Тайланд хангалттай олон хууль байгаа боловч Монголд марксист хууль эрх зүйгээс шилжих шилжилт удаашралтай байна гэж тэмдэглэжээ. /2013 Mongolias investment Climate Stateement,15 jan 2013 state.gov/libraries/Mongolia… MICS 2013/

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих