Цас их унаж, хууль бус ан идэвхижсэнээс зээр нүүдэллэсэн гэж мэдээлжээ
ЧИТА. /РИА Новости/. Оросын Улаан номд орсон 4,5 мянга орчим цагаан зээр өнгөрсөн 12 дугаар сарын хоёрдугаар хагаст Монголын дорнод нутагт их хэмжээний цас унаж, эрс хүйтэрсний улмаас Өвөр Байгалын хязгаарын өмнөд нутаг дахь Сохондинскийн дархан цаазат газар руу нүүдэллэсэн тухай онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрийн төлөөлөгч мэдээллээ.
Ховордсон амьтан Монголоос Орос руу нүүдэллэх нь байнгын үзэгдэл боловч 12 дугаар сараас нэгдүгээр сард шилжих үед жил бүр ажиглагддаггүй байна. Хууль бус анчдын хөдөлгөөн идэвхжих нь зэрлэг амьтад олноороо нүүдэллэхэд хүргэдэг. Орос руу болон эргээд нүүдэллэхдээ хилийн инженерийн байгууламжийг давахдаа авсан гэмтэл болон тураалд орсон, тэрчлэн чонын халдлагын улмаас зээрийн тоо толгой олон мянгаараа хорогддог байна.
Зээр нь устаж үгүй болох аюултай болсон учир Оросын Улаан номд орсон байдаг. 1994 оны мэдээгээр, Монголд 1,2 сая тоологджээ. Монголд зээрийн анг ангийн тухай хуулиар зохицуулсан байдаг.
З.Амгалан
URL: