ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ-д нэмэрлэх миний сана

df45sd45sd45sdsdsdsdsdsdsdЭх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/97?lawid=97
Цөмийн Энергийн Тухай Монгол Улсын Хууль

1. Хүн амын удмын сан, эрүүл мэнд, улс үндэстний аюулгүй оршихуйд үзүүлэх сөрөг нөлөө үлэмж ихтэй, газар зүйн улс төрийн онц ач холбогдолтой, бүс нутгийн тогтвортой байдлыг шийдэхэд нөлөөлдөг, дайны зориулалтаар ашиглагддаг, үй олноор хөнөөх чадалтай цөмийн зэвсгийн түүхий эд болдог зэрэг онцгой чанарыг нь үндэслэн уран болон бусад цацраг идэвхит ашигт малтмалыг ашиглахдаа Монгол Улсын бүх ард түмний санал асуулгыг явуулж зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрсөн 75-аас доошгүй хувийн хүчинтэй саналаар ашиглах, эсэхийг шийддэг байх.

2. Ашигласан тохиолдолд аюулгүй байдлын үүднээс хөрш улсуудын аль ч хэлбэрийн өмчийн компанийг оролцуулахгүй байх. Гуравдагч орны компанийг оролцуулахдаа тухайн улсын засгийн газрын баталгааг үндэслэн гэрээ хийх.

3. Уран, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг бусдад зарах, бэлэглэх, барьцаалахыг бүрмөсөн хориглох. Дээрхи зөрчил гаргасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, учруулсан хохирлыг бүрэн төлүүлсний дараа Монгол Улсаасхөөн гаргах.

2.2.-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг “Монгол Улсаас бусад улс орон, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, конвэнц нь Монгол Улсын язгуур эрх ашигт харшилж, Үндсэн Хууль болон энэ хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байвал Үндсэн Хуулийн холбогдох зүйл, заалт болон энэ хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж засах.

(Хэрэв олон улстай байгуулсан гэрээ нь Монгол Улсын эрх ашигт харш байсан ч хамаагүй түүнийг дагаж мөрдөнө гэсэн үг үү?!)

4.1.5.“Хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах”(гэжээ. Цацраг идэвхит ашигт малтмал нь угаасаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюултай тул аюулгүй ашиглах техник, технологи байхгүйг анхаарууштай.)

5.1.Монгол Улсын газрын хэвлийд оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмал төрийн өмч мөн гэснийг “монголын ард түмний өмч мөн” гэж засах. “Улсын болон хувийн, хамтарсан, гадаад улстай хамтарснаас үл хамааран ашиглаж байгаа тухайн орд нь 100% Монголын бүх ард түмний өмч” гэж засах.

5.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд тухайн ордыг Монгол Улсын түүнтэй хамтран ашиглах гадаад, дотоодын компанийн хувьцааг эзэмшиж бас эзэмшихгүй байж болох ба ямар ч тохиолдолд олборлосон бүтээгдэхүүний 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшиж, захиран зарцуулах онц эрхийг эдэлнэ” гэж засах

5.3.Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлосон бүтээгдэхүүний 51-ээс доошгүй хувийг Монгол Улс үл маргалдах зарчмаар, өөрийн мэдэлд захиран зарцуулах,  цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөлөн удирдах зөвлөлд 51-ээс доошгүй хувийн шийдвэр гаргах саналын эрхтэй байхгэж засах. Үлдсэн 49-хувьд тухайн аж ахуйн нэгж хуулийн этгээдтэй хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ.
5.4 Гэрээг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй байгуулна.
(Ингэснээр гадны хөрөнгө оруулагч компаниудМонгол Улсын хууль дүрмийг үл хүндэтгэх, татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх юм.)   

8 дугаар зүйл. Ард нийтийн бүрэн эрх(шинээр нэмэх)
“Цацраг идэвхит ашигт малтмалыг ашиглах, эсэх асуудал нь Монголын ард түмний бүрэн эрх мэдэлд байж, ашиглах, эсэхийг зөвхөн бүх нийтийн санал асуулга явуулж 100 хувийн оролцоотой, 90-ээс доошгүй хүчинтэй, 75-аас доошгүй хувийн зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрсөн саналаар шийднэ” гэж нэмж оруулах. 


9. Дүгээр зүйл.
Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналт, Иргэний нийгмийн оролцоо.
9.1 Цацраг идэвхит ашигт малтмал олборлох, ашиглахтай холбоотой аливаа үйл ард иргэдийн хяналт чухлыг онцлон төрийн байгууллага, ажилтан иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагаас ирж байгаа аливаа мэдээлэл, санал, санаачлага, гомдол хүсэлтэд шуурхай хариу өгч, хамтран ажиллах, хууль тогтоомж зөрчсөн, үндэсний эрх ашигт харш, улс оронд хохиролтой  аливаа үйлдэл, эс үйлдлийг таслан зогсооход иргэдийн оролцоо, тусыг авч шуурхай хамтран ажилладаг байх.

 10 дугаар зүйл. УИХурлын бүрэн эрх

10.1 Улсын Их Хурал зөвхөн ард нийтийн санал асуулгын дүнг харгалзан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

11. Засгийн газрын бүрэн эрх

11.1.7.цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгохдоо тухайн орон нутгийн ард иргэдийн дунд санал асуулга явуулж 90-ээс доошгүй хувийн саналаар шийднэ”гэж засах
43 дугаар зүйл. Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага
 43.7. Цацрагтай холбоотой ажилд 18 насанд хүрээгүй , 2-оос доош хүүхэдтэй, жирэмсэн эх, хөхүүл эх, сэтгэцийн өөрчлөлттэй хүн, тахир дутуу,  мэргэжлийн бус буюу тухайн ажлыг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагагүй хүнийг авч ажиллуулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

15.1.4.цөмийн бодис импортлох, (цөмийн бодис импортлохыг бүрмөсөн хориглох) экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа

21.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.3-15.1.5, 15.1.7, 15.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлог, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар олгоно.

21.2.Энэ хуулийн 15.1.2, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 3 жил тутам шинэчлэн олгоно.

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

22.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

22.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.2-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 60 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрлийг 3жил хүртэл хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох

24.1.Тусгай зөвшөөрөл болон энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно.

25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

Цацраг идэвхит ашигт малтмал ашиглахтай холбоотой үүссэн аливаа маргааныг зөвхөн Монгол Улсын хуулийн дагуу, Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлэнэ. (Үүнээс хойш Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх ашгийг хөндсөн аливаа маргааныг гадныхны эрх ашигт нийцүүлэн Олон Улсын Шүүхэд дууддаг, давж заалддаг бурангуй явдлыг таслан зогсоовол зохино.Түүнчлэнэ энэхүү заалт нь цөмийн зэвсэгтэй болон цөмийн аж үйлдвэрлэлд нөлөө бүхий улс гүрнүүд өөрсдийн эрх ашгийн үүднээс шүүх ажиллагаанд нөлөөлөхөөс сэргийлэх юм.)

46 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослын улмаас үүссэн хохирлыг арилгах

46.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулсан бол уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин тусгай зөвшөөрөл авахыг бүрмөсөн хоригох гэж засах

46.3.Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах ажлын зардлыг тухайн хор уршгийг бий болгосон алдаатай байгууллага, иргэн, аж ахуй, хуулийн этгээд Засгийн газархариуцна. Засгийн Газар хяналт тавьж, зохион байгуулж ажиллана.

За тэгээд миний хамгийн гол санал болтүмэн үедээ эдлээд давж гарахгүй зовлон гамшиг дуудсан уран, цацраг идэвхит “ашигт” малтмалыг ерөөс олборлохгүй,Цөмийн эрчим хүчийг ашиглахгүй байх.

АШИГЛАХГҮЙ ЭЭ! гээд шийдчихвэл дарга нар маань ингэж аргаа барсан, шаналгаант хууль зохиох гэж, би сайжруулах гэж хайран цагаа үрэхгүйсэн.
Түүгээр явсан гайг үүгээр дуудна аа гэж!!!

Санал гаргасан:
Монгол Улсын иргэн Лувсанжамбаагийн Мөнхтөр
Анти Нуклеар Мүвмэнт Монголиа
www.golomt.org
Лос Анжелес хот 2013 оны 1 дүгээр сарын 27


URL:

Сэтгэгдэл бичих