Ж.Ассанж парламентийн сонгуульд өрсөлдөнө
“Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Австралийн Сенатын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй түүнийг Австралийн парламентын сонгуульд оролцоно гэж дэмжигчид нь мэдээлж байсан юм. Ж.Ассанж нь Австралийн иргэн бөгөөд парламентын сонгуульд ялалт байгуулбал хамгаалуулах эрхтэй болох юм. Саяхан Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард парламентын сонгуулийг ирэх есдүгээр сарын 14-нд зохион байгуулна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ж.Ассанж парламентын дээд танхим буюу Сенатын сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Австралийн хуулиар 500 хүний гарын үсэг цуглуулсан тохиолдолд сонгуульд оролцох эрхтэй болдог аж. Энэ мэдээлэлтэй холбогдуулан түүний ээж Кристин Ассанж хүүгээ гайхалтай сенатч болно гэж ярьжээ.
URL: