Ж.Батзандан: Дээд шүүх парламентыг доромжиллоо
Улсын Дээд шүүх парламентыг төдийгүй ардчиллыг доромжиллоо хэмээн гишүүн Ж.Батзандан зэвүүцэв. Учир нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нэр дэвшүүлэхдээ ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүйгээр тэтгэвэртээ гарсан “өвгөн” томилохоор оруулж ирлээ хэмээн эрхэм гишүүн дургүйцсэн юм. Үүгээрээ Улсын Дээд шүүх ямар ч ардчилалгүй бас хүний эрхийг мэддэггүйгээ илтгэж байна гэж тэрбээр тодотгосон. Тэрбээр “Н.Ганбаяр бол амьдралынхаа ихэнх насыг коммунистуудын эрх ашгийг хамгаалахын төлөө зориулсан. Улсын Дээд шүүхээс дэмжлэг хүлээгээд орж ирж байгаа гэл үү. Ингэж битгий ардчилсан парламентыг доромжил. Насаараа коммунистуудыг хамгаалчихаад, одоо ардчилал хүний эрхийг хамгаална гэдэгт би итгэхгүй байна. Тийм л мундаг хүний эрхийг хамгаалагч байсан юм бол МАХН-ын зааварчилгаагаар явж байхдаа хүний эрхийг хамгаалахгүй яасан юм. Яагаад заавал улаан коммунистыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэв. Дээд шүүхэд ардчилал алга, тэтгэвэрт гарч байгаа 60 настай өвөөгөөс өөр хуульч хүн алга уу. Тэтгэврийн өвөөгөөр хүний эрхийг хамгаалуулмааргүй байна. Нэр дэвшигчээ эргэж харах ёстой” гэж эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн нэр дэвшигчийг өөрчилж оруулж ирэх горимын санал гаргасан ч УИХ-ын дарга дэг сануулж, боломжгүй гэдгийг нь учирласан юм.
Н.Ганбаярын хувьд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн. Иймд прокурорыг хүний эрхийн төлөө ажиллаж чадах эсэхэд зарим гишүүн ч эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн “Прокуророор хүний эрхийг хамгаалуулмааргүй байна. Иймд Улсын Дээд шүүхийнхэн нэр дэвшигчээ эргэж харах ёстой” гэв. Гэвч эцсийн санал хураалтаар нэр дэвшигчдийг гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хоёр гишүүний оронд Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар томилогдов. Гишүүд хүний эрх гэхээр шоронд байгаа хүний тухай биш хорих ангид төрж, бойжиж, ээжийнхээ ялыг давхар эдэлж байгаа хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд рүү анхаарч ажиллахыг санууллаа.
Үүний дараа нэр бүхий таван газрын хугацаа нь дуусгавар болж буй Элчин сайд нарыг эгүүлэн татаж, тэдний оронд томилогдох эрхмүүдийн талаар хэлэлцлээ. Нэр дэвшигчдийн дунд эрдэм шинжилгээний ажил хийхээр Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалаасаа татгалзаж байсан Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн асан З.Алтай нар тодорно. Ардчилсан хүчин ялж, төрийн алба төрлийнх боллоо гэх шүүмжлэл газар авч, түүгээр барахгүй хурган дарга нараас эхлэн албан тушаалтнуудыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэг монгол маягийн шахалтын үед Д.Зүмбэрэллхам ажлаа өгсөн юм. Тухайн үед мань хүнийг Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохын тулд ажлаа өгч байгаа нь энэ гэх яриа гарч, тэрбээр үгүйсгэж байсан юм. Харин ах намынхан Ардчиллын салхинд өртөж, албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй шахалтад оржээ хэмээн дүгнэж байлаа. Гэвч олны үг ортой гэгчээр мань хүн Элчин сайдаар томилогдлоо. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Элчин сайдаар томилогдоно гэж анхнаасаа тохироогүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн шалтгаанаа тайлбарлаж байсан. Төрийн албаны шинэтгэлийн асуудал дээр би өөрийн гэсэн байр суурьтай. Ер нь төрийн албаны шинэтгэлийн хувьд цаашдаа концевцийнхаа хувьд өөрчлөгдөх шинжтэй байна. Тийм учраас төрийн албаны шинэтгэлийн хувьд гол үүрэг гүйцэтгэдэг. Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдөж Төрийн албаны шинэтгэлийн талаар эрдэм шинжилгээний хүрээнд ажиллах хүсэлтэй байна гэдгийг илэрхийлсэн. Цаашид энэ бодлогынхоо дагуу ч ажиллана. Ер нь төрийн албан хаагчид эрдэм шинжилгээний болоод багшлах ажлыг зэрэгцүүлж хийж болдог хуулиар зөвшөөрсөн хоёр ажил. Би өөрөө хуульч, эрдэмтэн хүн. Эрдэм шинжилгээний хүрээнд Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хууль тогтоомжид анхаарал хандуулан ажиллах байсан юм. Харин Төрийн албаны дарга болсноос хойш энэ чиглэлээр дараагийн бичих ажил бол Төрийн албаны шинэтгэлийн асуудал гэдэг дээр би тогтсон. Энэ чиглэлээрээ судалгааны материалууд цуглуулж эхэлсэн. Төв Европын оронд Элчин сайдаар томилогдох боломж бол бид нартай адилхан ардчилалд шилжсэн улсууд төрийн албаны шинэтгэлийг яаж хийсэн юм бэ гэдгийг практик дээр үзэж, туршлага судлах боломж гэж харж байна” хэмээжээ. Тэгэхээр мань хүн нэг сумаар хоёр туулай буудахаар зэхэж байгаа бололтой юм.
Харин үүргэвчээ үүрээд Швейдийг зорих гэж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан З.Алтай. Очих улсынхаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, уур амьсгалын байдлын талаар гишүүдэд танилцуулга хийж, гэр хорооллыг хэрхэн барилгажуулсан туршлагыг нь мөн байгалийн баялгийн тэгш хуваарилалт, ашиглалтын талаар зургаан жилийн турш судалж, эх орондоо ажил хэрэг болгоно гэдгээ онцлов. Д.Тэрбишдагва Элчин сайд З.Алтайд хандан “Швед бол манайтай төстэй улс. Европ стандартыг судалж, эх орондоо суурьшуулах талаар судлах хэрэгтэй” хэмээн захилаа. Мөн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав нарыг томиллоо. Тэднийг томилж байгаатай холбоотойгоор дээрх улсуудад суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, Б.Алтангэрэл, Б.Энхмандах, Ц.Ганхуяг, С.Цоггэрэл нарыг эргүүлэн татахаар шийдвэрлэв.
Мөн өдрийн чуулганы хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй хэмээн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай (шинэчилсэн найруулга)-ын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн. УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж буй эрхэмсэг ноён У Бангуо энэ өдрийн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.
Л.НИНЖСЭМЖИД
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мой вк radik_y2014 телефон 8-927-611-34-99 вайбер вотсап телеграм скайп kruzzor
Могу долго расписывать какой я молодец, сколько десятков лет у меня опыта в данной сфере, но я предпочитаю “воде” реальные факты.Поэтому хватит лирики, вот что я могу предложить:
————————————
1. Качество услуг на уровне ведущих компаний.
—
2. Цены существенно ниже чем в компаниях (зачастую в разы).
—
3. Постоянная доступность, готовность ответить на интересующие Вас вопросы (ну разве что не ночью), то есть не нужно писать письма и сутками ждать ответа.
—
4. ГОТОВ ПРЕДОСТАВИТЬ ПОРТФОЛИО РЕАЛЬНЫХ РАБОТ. ПРОВЕРИТЬ МОЖНО ПРОСТО ПОЗВОНИВ ПО НОМЕРАМ, УКАЗАННЫМ НА САЙТАХ.
—
5. Мой опыт работы в рекламном агентстве позволяет выделить ваш продукт среди конкурентов, что значительно повысит вашу прибыль от сайта в дальнейшем.
—
6. Люблю креативить. Это можно увидеть в моих работах.
—
7. При желании можно встретиться и побеседовать лично.
—
8. Также могу предложить: SEO продвижение сайта, контекстную рекламу Я.Директ и SMM продвижение в социальных сетях
—
Я надеюсь, что первоначальной информации достаточно, ЗВОНИТЕ
————————————-
Сайт-визитка, лендинг, лэндинг, landing page, интернет-магазин, портал, корпоративный сайт.