Увсын сонгуулийг эргэн сурвалжилсан нь

uvssonguulСонгуулийн нэгэн мөчлөг шувтрах өнгөндөө орж байна. Одоо зургадугаар сард Ерөнхийлөгчөө сонгочихвол Монгол Улсад 2016 он хүртэл ямар нэгэн улс төрийн сонгууль болохгүй гэсэн үг. Ер нь бол улстөржилт намжих юм л даа. Манайхан сонгуулиар талцаж улстөрждөг, сонгууль дуусахаар ажлаа хийдэг болохоор тэгж дүгнэж болох байх.

 

Гэтэл бас сонгууль үүгээр дуусчихаж байгаа биш бололтой. Дараагийн сонгууль болчихсон, түүний дараахь нь залгаж байхад 2012 оны УИХ-ын сонгуулийн маргаан дахиад дэгдэж эхэллээ. Увс аймаг буюу УИХ-ын 15 дугаар тойрогтой холбоотой нлднв маргаан тасрахгүй байгааг энд өгүүлье. Ялагдсан хүмүүс нь тахимаа өгөхгүй, тангаргаа өргөсөн гишүүдээ эргүүлэн татах ёстой гээд л энэ маргаан үргэлжилж буй. Тиймээс тэдний яриад шиг Увсын сонгууль үнэхээр будилсан эсэхийг нэхэн сурвалжиллаа.

Баруун хязгаарУвс аймаг УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар хоёр мандаттай болсон. УИХ-ын гишүүний хоёр суудлын төлөө нийт 12 хүн тэнд өрсөлджээ. Гэхдээ бодит үнэн гэвэл нэр дэвшсэн хүн нь 12 л болохоос яг өрсөлдөөн МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд болсон бололтой юм. МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, АН-аас Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарыг нэр дэвшүүлсэн. МАН-ын хоёр бол өмнөх дөрвөн жилд УИХ-д сууж байсан парламентчид. Ер нь бол Ч.Хүрэлбаатарын хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд байсан хүн.

 

Өрсөлдөгч Д.Нямхүү нь яамны дэд сайд байв. Б.Чойжилсүрэн бол хууль тогтоогч буюу УИХ-ын гишүүн байсан бол Т.Мэндсайхан хуулийн сургуульд тэрийг нь заадаг багш байсан аж. Ерөнхийдөө сонгуулиар яаж ч бодсон МАН-ын хоёр нэг алхам урдаас эхэлсэн гэж болох юм билээ. Өмнө нь сонгогдож байсан болохоор Увсын ард түмэнд танигдах шаардлага үнэндээ тэр хоёрт байгаагүй гэж болно. Бас ч үгүй дөрвөн жилийн хугацаанд чамгүй ажил хийсэн болохоор ярих, хэлэх зүйл гь ч бэлэн байжээ.

 

Энэ бүхэн нь сонгуулийн үр дүнгээс харагдаж байна лээ. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар 23514 санал буюу сонгогчдын 57,5 хувийн дэмжлэг авсан байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хоёрт орох өндөр хувьтай дүн юм. Харин Б.Чойжилсүрэн гишүүн 19532 санал буюу нийт сонгогчдын 52,2 хувийн дэмжлэг авчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын хоёр нэр дэвшигч хоёулаа нийт сонгогчдын тэн хагасаас илүүгийнх нь саналыг авсан байна. Бусад 10 нэр дэвшигч үлдсэн хувийг нь хувааж авсан гэх үү дээ. Хамгийн ойрхон буюу гуравт бичигдсэн АН-ын Д.Нямхүүгээс нэг 10 мянга, нөгөө нь 7500 мянган санал илүү авсан байна.

Увс аймаг 19 сумтай гэхээр үүнээс зургаад нь Б.Чойжилсүрэн гишүүн 100 хувь, Ч.Хүрэлбаатар гишүүн есөн суманд нь 100 хувь ялалт байгуулсантай дүйх дүн юм. Үлдсэн сумдад АН-ынхантай саналаа хуваажээ гэж тооцвол шүү дээ. Өөрөөр хэлбэл, ёсөн суманд 100 хувь ялж, бусдад нь тэнцүү санал авсантай адилхан юм. Харин өөрсдөөс нь нэг нь зургаа, нөгөө нь ёсөн сумын сонгогчтой дүйх хэмжээний санал илүү авчихсан байхад АН-ын Д.Нямхүү тэргүүтэн гомдол гаргаж, тэр нь өнөөдрийн маргааны эхлэл болсон юм байна. Бас нэг дүн хэлэхэд, Увс аймгийн 92 багаас 90-д нь МАН-ын нэр дэвшигчид нэг, хоёроор гарсан байдаг аж.

 

Үүнээс өөрөөр яаж ялах байсан юм бүү мэд. Ингээд сонгуулийн үеэр юу болж байсан талаар хобогдох эх сурвалжуудтай уулзаж үзлээ. Сонгуулийн явцад болон сонгуулийн дараа АН-ынхан хэд хэдэн гомдол гаргасан нь бүгд хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм. Тухайлбал, сая нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Хүрэлбааатар, Б.Чойжилсүрэн нарыг буруутгасан шийдвэр гарлаа шүү дээ.

 

Энэ гомдлыг АН-ын хоёр гаргасан юм байна. Түүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгоход хоёр дахь шатны шүүх хэлэлцээд гомдол гаргагч талд шийдвэр гаргажээ.

 

Тэр нь юу гэхээр, сонгуулийн сурталчилгааны хугацааг хаасны дараа урсдаг зараар МАН-ын сурталчилгаа явсан,хоёрдугаарт, МАН төрийн албан хаагчийг сонгуульд ажиллуулсан гэх хоёр үндэслэл л дээ. Харин энэ талаар МАН-ын хоёр буюу УИХ-ын гишүүнд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар тодорхой тайлбар өгсөн байдаг юм байна. Нэгдүгээрт, урсдаг зарын тухайд техникийн гэмтлээс болсон гэдгийг тухайн хариуцагч байгууллага нь хүртэл өөрсдөө баталж, хэдэн хуудас тайлбар шүүхэд гаргаж өгсөн байдаг аж. Хоёр дахь нь ч ялгаагүй. Төрийн албанаас халагдах өргөдлөө өгсөн хүн МАН-ын сонгуулийн штабтай гэрээ байгуулаад л сурталчилгаанд ажилласан гэсэн байна. Улс төрийн сонголтоо хийчихсэн хүнийг дарга нь халаагүй байхад сурталчилгаанд оролцоо гэж буруутгаж байвал шүүх  өрөөсгөл шийдвэр гаргажээ гэж үзэж болох байх.

 

Яг энэ асуудлыг шүүх буруутай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакейг ч бас эргүүлэн татах ёстой бололтой. Юу гэвэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд төрийн албан хаагчид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой. Гэтэл санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн байсан А.Бакей 2011 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хүсэлтээ гаргажээ. Гэвч түүний хүсэлтийг УИХ хэлэлцэх гэж явсаар 2012 оны нэгдүгээр сарын 4-нд чөлөөлсөн байдаг. Хэрэв УИХ нэгдүгээр сарын 1-нээс өмнө чөлөөлөөгүй л гэж үзвэл А.Бакей гишүүний ч бүрэн эрх бас маргаантай болж байгаа юм. Халагдах өргөдлөө өгчихсөн хүнийг төрийн албанд ажиллаж байсан гэж тооцож байгаа шүүх удахгүй А.Бакей гишүүний асуудлыг ч бас хэлэлцэх биз ээ.

Нэгд халагдах өргөдлөө өгчихсөн төрийн албан хаагч, хоёрт, эвдэрсэн урсдаг зар хоёроос болоод УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татна гэвэл утгагүй л байх. Нөгөөтэйгүүр, энэ хоёр хүчин зүйлээс болоод АН-ын хоёр гишүүнийг эргүүлэн татна гэвэл утгагүй л байх. Нөгөөтэйгүүр, энэ хоёр хүчин зүйлээс болоод АН-ын хоёр нэр дэвшигч бүхэл бүтэн ёсөн сумын сонгогчтой тэнцэх буюу 10 мянган санал авчирдаг юм бол бусад төрлийн сурталчилгаа хийгээд яах юм. Тиймээс ч Увс аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн дээд шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн байх.

 

Сая АН-аас гаргасан гомдол шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэж байгаа талаар өгүүллээ. Харин МАН-аас гаргасан гомдол байгаа эсэхийг нягталж үзсэн юм. Шүүх, хуулийн байгууллагад бол шалгаж байгаа гомдол байхгүй  бололтой юм билээ. Явсан болоод ч тэр үү МАН-ынхан гомдол гаргана гэж юу байхав гэж бодов. Гэтэл шударга өрсөлдөх ёстой гэдэг үүднээс МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө буюу зургадугаар сарын 29-нөөс өмнө тойргийн хороо болох хууль, шүүхийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан баримт байна.

 

Бүр хуруу зузаан МАН-ын гомдол гэсэн баримт байх юм. Харамсалтай нь, үүнээс шийдсэн нь нэг ч үгүй. Үүнээс үзэхэд, шүүх хуулийн байгууллагынхан хоёр намд хоёр янзаар хандаж байсан ч юм уу гэж бодоход хүргэв. Ганцхан жишээ өгүүлье. УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргажээ.

 

Юу гэвэл, АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү 2012 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Улаангом сумын нэгдүгээр багийн иргэдтэй уулзахдаа 5000 төгрөг унааны мөнгө гэж тараасан болохыг баримтаар нотолж, гомдол гаргасан юм байна. Энэ гомдлын хариуг Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх П.Удвал өгөхдөө “Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Нямхүү нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Улаангом сумын нэгдүгээр багийн иргэдтэй уулзахдаа 5000 төгрөг унааны мөнгө гэж тараасан. Мөн Ардчилсан нам нь 2012 оны дөрөвдүгээр сарын эхээр намын баяраа намын сонгогчид болох тухайн сумын ард иргэдэд зар тарааж баяраа тэмдэглэсэн үйлдэл нь нотлогдож байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэж өгч байжээ.

 

Энэ бол МАН-ын нэр дэвшигчдийн гаргасан гомдлуудад өгч байсан хариултын ердөө нэг нь. Дан иймэрхүү хариу ирж байсан юм байна. Бүр мөнгө тараасан нь нотлогдож байна гэчихээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан байна шүү дээ. АН-ын нэр дэвшигчид зүгээр л 5000-тын дэвсгэрт намын баяр нэрээр тарааж байхад улсын прокурор хүн нэг иймэрхүү байдалтай байж таарах уу. Увсад болсон УИХ-ын сонгуулийг эргэн сурвалжлахад нэр иймэрхүү л юм байна.

Мэдээг бэлтгэсэн:Ч.САНСАР

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих