Хятадууд “New York Times”-ийг хакердав

Nytimes_hq“New York Times” сонины Шанхай дахь салбарын сүлжээг Хятадууд хакердахыг оролдсон тухай тус салбарын дарга Дэвид Барбоза мэдэгдсэн байна. Хакерчид  “New York Times”  сонины хамгаалалтыг нэвтлэх гэж оролдсон бөгөөд 53 ажилтны нууц үгийг хулгайлсан аж.

Дэвид Барбоза “Хакерчид сүүлийн дөрвөн сарын турш манай байгууллагын төв компьютерт нэвтрэхээр оролдож байна. Тэд Хятадын Ардын армитай холбоотой ажилладаг нь тодорхой” гэжээ.

Түүний ингэж ярих болсны учир нь өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд “New York Times” сонинд Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй тухай нийтлэл гарсан юм. Үүнээс хойш тус сонин болон Бээжингийн харилцаа таагүй байгаа юм.

Г.Сонор.ugluu.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих