Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурал өндөрлөв
Тав хоног үргэлжлэх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 43 дэх жил тутмын хурал 27-ны өдөр Давост өндөрлөжээ. Дэлхийн 150 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын 2500 гаруй чадвартнууд дэлхий дахинд тулгарч байгаа олон эрсдэл, сорилт болон зохицуулах арга бодлогыг авч хэлэлцсэн юм.
Уг хурал “урт удаан хөгжилд амьжиргааны хүчин сэлбэе” гэдэг уриан дор болж, төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн эрсдэл, эдийн засгийн амьжиргааны хүчнийг сэргээх, эрсдэлээс сэргийлэх нийгмийн уян хатан чанарыг нэмэгдүүлэх зэрэг гурван том сэдвээр 250 гаруй симпозиум зохион байгуулсан байна. Үүнд дэлхийн эдийн засаг сэргэх, банк санхүүгийн системийн эрсдэл, шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцын эдийн засгийн нэмэгдлийн ирээдүй, Европын өрийн хямрал, Африкийн эдийн засгийн цогцын хөрөнгө оруулалтын эрсдэл, баян ядуугийн зөрөө, эм эмнэлэг эрүүл мэнд, хүйсний эрх тэгш байх, дижитал дэлхийн шинэ сорилт зэргийн бодитой сэдвийг авч хэлэлцсэн юм.
Чуулга уулзалтын зохион байгуулах комиссын танилцуулснаар, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2013 оны шинэ тэргүүлэгчдийн жил тутмын хурал болон зуны Давосын жил тутмын хурал 9-р сарын 11-13-ны өдрүүдэд Хятадын Даляньд болно. Тухайн үед 90 гаруй улс төр бизнесийн салбарын 1500 гаруй удирдагчид шинийг үүдэн бүтээх гол сэдвээр дэлхийн чанартай багц асуудал, эрсдэл болон эрсдэлийг арилгах бодлогыг авч хэлэлцэх болно. \Сарантуяа орчуулав.\ china radio
URL: