Төрийн өмчит МИАТ компанийг хувьчлах нь зүйтэй юу?
Эдийн засгийн байнгын хо рооны хуралдаанаар “Иргэ ний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Ажлын хэсгийн тайлбарласанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан бөгөөд үүнд хүрэхийн тулд эл том зорилтыг тавьсан байна. Мөн МИАТ-ийн хувьчлах нь “зөв буруу” гэхчилэн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. -С.Бямбацогт: МИАТ компанийн хувьчлалын асуудал олон жил яригдаж ирсэн. Энэ компанийг алийн болгон саалийн үнээ болгох гэсэн юм бэ.
Хэрвээ хувьчлах юм бол Монголоор олон нислэг дамждаг болно. Ийм боломжийг бий болгох хэрэгтэй. МИАТ Монголдоо ч алдагдалтай ажиллаж байгаа. Ер нь МИАТ-ийг олон улсын тавцанд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх л зорилготой. Энэ үүднээс л хувьчлах талаар яриад байгаа хэрэг. -Ц.Даваасүрэн: Бид МИАТ-ийн тухай ярихдаа үндэсний аюулгүй байдлаа давхар бодох хэрэгтэй. Харийн хүн хэзээ ч бидний үндэсний аюулүй байдлыг шийдэж өгөхгүй. Манайх далайд гарцгүй орон учраас сайн ч, муу ч үндэсний агаарын тээврийн компанитай байх нь зөв. Дарга нар нь муу байна гээд байх юм. Тэр даргыг төр л томилж байгаа шүү дээ. Тэгэхээр төр нь сайн удирдлага тавих ёстой. Одоо дөрвөн онгоц нэмж авна гэж байгаа нь хамгийн зөв алхам. Ялангуяа ачаа тээврийн онгоцны хүчин чадлыг бэхжүүлэх хэрэгтэй. Бид агаарын тээврийн асуудалд онцгой ач холбогдол өгч төрийн хяналтыг давхар чангатгах ёстой. Ганц хоёрхон хүн энэ компанийг буруу авч явснаар нь гэдэг ч юм уу, төр муу менежмент хийснээс болж ийм бодлого гаргаж болохгүй л дээ. Тэгэхээр МИАТ-ийн хувьчлалын асуудлыг дотоодын компаниудад менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой хувийг нь өгөх нь зүйтэй. Харин гадныханд хэзээ өгч болохгүй. -Г.Баярсайхан: Монголд нэг нисдэг динозавр байна аа. Тэр нь манай МИАТ. Асар их хэмжээний хөрөнгө залгидаг. Тэр хэрээрээ ашигтай ажиллаж чаддаггүй. Энэ нь ерөөсөө л төр хэзээ ч сайн менежер байж чаддаггүйтэй холбоотой. Үндэсний агаарын тээврийн статустай хэлбэрээр 51 хувийг нь төрд үлдээгээд үлдсэнийг нь хувьчлаад явах нь зөв зүйтэй. Сая ирландууд менежментийг хэсэг удирдаад дам- пууруулсан л гээд байна. Яг үнэндээ ирландууд тэр бугшсан идээ бээрийг нь гаргаад ашигтай ажиллуулж байсан байхгүй юу. Албан тушаалтнууд мөнгө луйварддаг байдлыг ч зогсоосон. Бид гадныханд МИАТ-ийг хувьчлах гэж байгаа юм биш ээ. Хугацаатай гэрээтэй ажил луулж болно.
Энэ компанид тө- рийн оролцоо дангаараа байх юм бол тэр идэж уудаг зүйл арилахгүй. Харин хувийн хэвшлийнхнийг оруулснаар шинээр цус сэлбэж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна шинээр худалдаж авах гэж байгаа онгоцыг 1.5 тэрбум төгрөгийн бондноос худалдаж авах нь хэр оновчтой зүйл юм гэдгийг их сайн бодох ёстой. Хэрвээ онгоц авах тийм л шаардлагатай юм бол түрээсэлж юм уу, лизингээр авч болно биз дээ. Монгол Улсынхаа нэрийг барьцаалж босгосон мөнгөө ийм зүйлд зарцуулах нь буруу. -Зам, тээврийн сайд А.Гансүх: Бичиг баримтыг анх Засгийн газраар хэлэлцүүлж, Их хуралд өргөн барьж байх үед бондын хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байсан. Тиймээс МИАТ компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй юм гэж яригдаад Засгийн газар дээр дэмжигдсэн. Үүний дараа бонд зарагдаж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирсэн. Бондын мөнгөнөөс шинэ онгоц авах санхүүжилт хийгээд өгчихвөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагагүй. -Ц.Оюунгэрэл: Айлд нэг шоовдор хүүхэд байдаг даа. Хамаг л муу муухай ажлыг нь хийгээд явдаг. МИАТ-ийг яг л тийм гэж хэлмээр байна. Энэ газрыг муу муухай луйвар шингэсэн гэж хармааргүй байна. Энэ бол Монголын нэрийг гаргаж яваа байгууллага. Харин гэртээ торгон өмдөө өмсөөд тоглоод сууж байдаг эрх хүүхэд нь иргэний агаарын тээврийн удирдах газар гэж бодож байна. Төрөөс их хэмжээний хөрөнгө оруулалт авчихаад сууж байдаг.
Төр үндэснийхээ тээвэрлэгчид хөрөнгө оруулалт хийгээгүй, зээл ч өгөөгүй. МИАТ бол биеэ даагаад явах бүрэн боломжтой үндэсний хэмжээний компани. Түүнийг яаран хувьчлах гэсэн бодлогыг заавал Засгийн газарт оруулах ямар шаардлагатай юм. МИАТ- ийг хувьчлах бодлогоо Засгийн газар тохиромжтой үедээ л оруулах хэрэгтэй. -Д.Ганбат: Оюунгэрэл сайдыг ингэж ярьж байгаад гайхаж байна. Засгийн газраас чиглэл бодлого гарчихсан байхад Засгийн газрын гишүүн нь өөр зүйл яриад байдаг. -Ц.Оюунгэрэл: Кабинетээсээ өөр бодлого гаргалаа гэдгээ тайлбарлаж хэлсэн шүү дээ. Би бол энэ тойргийг төлөөлж байгаа хүн. Манай тойрог дээр ийм асуудал яригдаж байна. Би сонгогчдынхоо үгийг дамжуулж байна. -Д.Ганбат: МИАТ-ийг тэгэж л цэгц- лэхгүй бол дахиад л идсэн уусан нь үр- гэлж лээд явна. Бидний яриад байгаа тэр ололттой зүйл нь байхгүй болчихоод байгаа шүү дээ. Үүнийг манай бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг хү- мүүс анхаарч ойлгож байгаа байх. -Г.Баярсайхан: МИАТ асар их мөнгө залгидаг. Тийм атлаа ашигтай ажилладаггүй. Хувьчилсан тохиолдолд төр 51 хувийг авч үлдэх ёстой. Төрийн оролцоо дангаараа байвал идэж уудаг явдал зогсохгүй. Ер нь гадныхныг хугацаатайгаар менежментийн гэрээ- гээр ажиллуулах хувилбар бас байж болно гэж үзэж байна. Ийнхүү гишүүн өөрсдийн санал бодлоо хэллээ. Харин энэ бүхэнд Зам тээврийн сайд А.Гансүх МИАТ-ийн хувьч лал гэнэт одоо яригдаж байгаа асуу дал биш. Одоо хэлэлцэж буй тог- тоолын төсөлд төрийн эзэмших хувийг 51-ээс доошгүй хэмээн тусгасан гэж хэлсэн шүү дээ. 51-ээс доошгүй гэдэг нь түүнээс дээш хэдэн хувь ч байж болох бөгөөд үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэн шийднэ хэмээн тайлбарлав. Ингээд гишүүдийн олонхи нь дэмжсэн учир УИХ-ын чуулганы нэгдсэн хурал- даанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр болов.
Д.Мягмарсүрэн
URL: