Б.Цогтгэрэлийн бие тааруу байна

4718e2726f9b8cfaoriginalМАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэрбээр цагдан хорих 461-р ангид саатуулагдаад сар орчим болж байна. Түүний хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Б.Цогтгэрэлийн биеийн байдал муудсан байна. Тэрбээр бөөрний дутагдалд орсон тул ийнхүү биеийн байдал нь сайнгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Б.Цогтгэрэл нь Орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн АН-ын гишүүн Улаанхүүг баяраа тэмдэглэж яваад амиа алдсан тухай мэдээлсэн гэж буруутгагдаад байгаа. Мэдээлэлд нэр нь дурдагдсан АН-ын гишүүн Улаанхүү Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих