Тугалын зэлэн дээр эргэлдэх хотын удирдлага
Төлөвлөлтөө гарган автозамуудаа барихын оронд автобусны байгаа буудлыг тугалын зэлний зайд шилжүүлэх эсэх дээр толгой нь эргэлдэж суух юм, хотын дарга нар. Аливаа ажлыг хийхдээ олон түмнээсээ асууж байж эхлүүлнэ гэсэн сайхан үг яриа чинь эсрэгээр яваад байхад дуугүй сууж чадахгүй байгаагаа олон иргэн хэлж байна.
Жишээ нь, саяхан Төв номын сангийн хажуу дахь автобусны буудлыг хойш нь 30 м шилжүүлэх дээр хотын дарга нар маань “Моннис”-ынхны өмнөх талбайдаа үйлчлүүлэгчдэдээ автозогсоол гаргана, Номын сангийнхан болохоор өмнөө буудалтай болох нь ховор номуудад халтай гэсэн аль алиных нь зөв эсэргүүцэлд ацан шалаанд орчихоод арчаагүй царайлж суув.
Ийм жижиг сажиг зүйлээр өнөө маргаашийг өнгөрөөж байгаа дарга нарт маань өөр хийх том ажлууд байхгүй л юм байх даа… Ажлыг тань заасанд уучлаарай, дарга нараа. Гэхдээ Оюутны хотхон барих, шинэ ТЭЦ-ийн барилгаа эхлүүлэх, гэр хорооллыг дэд бүтцжүүлэх, захуудыг нүүлгэх зэрэг хүнд хэрэгтэй ажлууд чинь яасан бэ? Ядаж хог боловсруулах ганц үйлдвэр барьчихгүй юм болов уу….гэсэн хүлээлт их.
Эх сурвалж: “Бизнес таймс”
URL: