ҮТЕГ-ын хэлтсийн дарга өөрийн хүү, нууц амраг ажилтантайгаа авлигын хэргээр хоригдлоо

910хаөахөаөбТатварын Ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч Бямбасүрэн болон Ч.Гансүхийн хүүг АТГ баривчлан, хорилоо. Улсын төсөвт орох ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулж, авлига авсан хэрэгт холбогдуулан тэднийг шалгаж байгаа аж. Ингэхдээ Ч.Гансүх нь татварын байцаагч буюу нууц амраг Бямбасүрэнгийнхээ дансанд 1-2 тэрбум төгрөг, Ч.Энхбатын эхнэрийн дансанд дөрвөн сая ам.доллар хадгалж байсан нь баригджээ.

Одоогоор тэдний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, компьютеруудыг нь хураасан байна. Ч.Энхбат гэгч өмнө нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн л мөнгөний асуудалд холбогдон ажлаасаа халагдсан ч “гэм буруугүй” гэж шүүхээс тогтоож, ҮТЕГ-т ажиллах болжээ. Ч.Гансүхийг Төв аймаг дахь Цагдан хорих төвд, нөгөө гурвыг нь 461 дүгээр хорих ангид хорьжээ.

Эх сурвалж: mnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих