Сүйрлийн улмаас Япончууд “галзуурцгааж байна”
Японы зүүн хойд эрэгт болсон сүүлийн газар хөдлөлтийн үеэр 4 хүн нас барж, 100 гаран хүн гэмтэж бэртжээ. Японы Онцгой байдлын агентлаг газар хөдлөлтийн улмаас 2,6 сая орон байр, албан байгууллага тоггүй болсоныг мэдээлж байна. Tohoku Electric Power Co компани газар хөдлөлтийн үр дүнд “Онагава” АЦС-аас радио идэвхт ус алдагдсаныг мэдээлсэн байна.
Түүнээс гадна удаа дараагийн гамшгууд япончуудыг мухардалд оруулжээ. Италийн сурвалжлагч Жампаоло Визетти “хүмүүс газар хөдлөлтийн үед харанхуйд уйлж, мөргөж, орилж байсан. Хөгшчүүл хүүхдүүдийн хамт шалан дээр хэвтэж уйлж байсан” гэж бичжээ. Ишиномакид рестароны тогооч ажилтай Кумика Сагава “энэ ч арай дэндлээ, хэрвээ биднийг эндээс нүүлгэн шилжүүлэхгүй бол үхсэн хүмүүсийн оронд галзуу хүмүүстэй учрах болждээ” гэж ярьжээ. 59 настай Маруки хэрвээ АЦС-ууд тэсэхгүй бол бүгдийн төгсгөл ирнэ гэж байна.
NUUTS.mn
URL: