Атар талхнаас өвчин намдаах лент гарч ирлээ

8811a09caf9b6336original“Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг “Атар” талхны үнэ 810 төгрөг болоод удаагүй байгаа билээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай шинэчилсэн хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж, МХЕГ-аас “Атар” талхыг хүнсний эрүүл ахуйд нийцэхгүй байна хэмээн анхааруулж, ууттай болгохыг шаардсан.

Шаардлагын дагуу “Атар” талхыг “дээлтэй” болгосон тул үнээ нэмсэн хэмээн тэд тайлбарлаж буй.
“Атар” талх 810, зүссэнийг нь 920 төгрөгөөр худалдаж эхэлсэн. Тэгвэл өнөөх үнээ нэмээд хүнсний аюулгүй байдлыг хангаад байсан талхнаас өвчин намдаах лент гарч ирсэн байна. Монголчуудынхаа хүнсний аюулгүй байдлыг үндэсний үйлдвэрлэгчид нь хангахгүй байна шүү дээ…


URL:

Сэтгэгдэл бичих