Го.Занданшатарын сүүлчийн талхыг АН-ынхан булаахаар шийдэв ээ
АНУ-д 2002 онд дээд сургууль төгсөж ирззд,”Хаан банк”-ны ерөнхий ня-бо явсан энэ залууг 2004 онд УИХ-ын гишүүн төрийн
“хар” хүн болно хэмээн хэн ч бодоогүй гэдэг. Бадруулт төрийн үед УИХ-д 2 удаа дараалан сонгогдож хожмоо Гадаад хэргийн сайд хийж явсан Го.Занданшатар өдгөө гудамж метрлэж, өшиглөх лааз ч олдохгүй явна. 2012 оны парламентын сонгуульд өвдөг шороодсоны дараахан түунийг Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийн даргаас мулзалж хаяв. Өдгөө ялагдсан Ардын намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн ганцхан сэтэртэй яваа түүнийг УМБГ-ын үүд хавиар эргэлдэх болсныг олны нуд алдсангүй.
Учрыг магадалбал тус намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар. УИХ-ын шинэхэн гишүүн Д.Сарангэрэл нарыг их хэмжээний мөнгөтэй холбогдуулан шалгуулах хүсэлт УМБГ-т иржээ. УИХ- ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшинг “Баян-Өндөр Сан” ХЗХ-ны захирал Н.Самбалхүндэвээс тусламж, хандив нэрээр сзнхүүжилт авсан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны захирал Н.Энхтөрөөс 2004 оны сонгуулийн үеэр бүрэн тоноглогдсон фургон машин авсан. ТV-5 телевизийн захирал aсан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “Глобкредит” ХЗХ-оос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулсан гэх зэргийг дурьдаад, дээрх шалтгаануудын улмаас эдгээр гишүүдийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Уг хүсэлтийг ХЗХ-ны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга А.Алтантуяа нар гаргасан байна. Хэзээ бэйхдаа л манайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаад шорон гянданд хийчихэж байлаа. Бүүр МАН-ын дарга Ө.Энхтүвшинг хүчнийхэн арай ч дээлийг нь нөмөргөж дөнгөхгүй байлгүй. Гишүүн Д.Сарангэрэлийн хувьд ч гэсэн нэгт төрийн хамгаалалтанд байгаа. Хоёрт эмэгтэй хүн гэдэг утгаар нь гишүүдээс гадна УИХ-ын арван эмэгтэй гишүүн өмгөөлөх нь дамжиггүй. Харин Го.Занданшатарын хувьд амьдрал дээсэн дөрөөн дээр бууж байгаа юм. Уг нь Ардын намын нарийн бичигийн дарга асан У.Хүрэлсүхийгээ бодвол юманд ул суурьтай ханддаг, боловсрол мэдлэгээр илүү нэгэн аж. Гэвч АН-ын “махны машин” экс сайд залуугийн сүүлчийн талхыг булаахаар хатуу шийджээ.
ЭХ СУРВАЛЖ: ОДОО ЦАГ
URL: