Мөнх-Оргил мисс найз охиноо шилдэг оюутан болгожээ
“Sync” хамтлагийн дуучин Мөнх-Оргилыг уншигчид дуучин гэхээс нь илүүтэй, тамирчин гэдгээр таних биз ээ. Телевизийн шоунаас, хамтлагийн нөхдөө олон, “Sync” хэмээх хамтлаг байгуулж дорвитой уран бүтээл хийлгүй тэд өдийг хүрсэн.
Таеквондогийн ОУ хэмжээний мастер залуу маань сархад зооглохоороо айхтар агсам гэдгийг нь ойр дотныхон нь хэлэх юм билээ. Хамгийн сүүлд л гэхэд “Orange” пабад агсамнаж, гэмгүй залууг зодож бэртээсэн талаар бид мэдээллэж байсан.
Тэгвэл сүүлийн үед улс төрөөр оролдох болсон залуу НАМОХ-ны тэргүүлэгчдийн нэг болсон. Шинэхэн албан тушаалд томилогдоод удаагүй Мөнх-Оргил 2012 оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээгээр найз охин болох загвар өмсөгч Долгионыг шилдэг оюутнаар шалгаруулжээ.
Хосууд үерхээд 4 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд ийнхүү найз охиноо шагнасанд нь оюутнууд ихэд бухимдалтай байгаа гэнэ лээ.
shudarga.mn
URL: