Эрчүүдийг догдлуулах бяцхан “залиуд”…

ercg1. Жирийн, дажгүй залуугийн дэргэд ямар байдаг гэдгээ сана

Бид өөртөө тийм ч их таалагддаггүй ч, болзохоос татгалзахгүй залуусын дэргэд өөрийнхөөрөө мөртлөө сээтэгнүүр зангаа ил гаргаж чаддаг. Тэгсэн хирнээ өөрийнхаа дурласан залуугийн хажууд байхдаа сээтэгнэхээ мартчихдаг. Тоглоомоо эхлүүлвэл ямар вэ? Цээжин дээгүүр нь аяархан гараа явуул. Өмнө нь залуучуудтай яаж сээтэгнэдэг байсан яг л тэр хэвэндээ буцан ороорой. Түүнийг өөртөө унаж тусна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй эмэгтэй гэдгээ харуул. Энхрий ялдам байдал, эгц шулуун харцаараа.

2. Анхаарал тавь
Өөрт нь анхаарал тавьдаг бүсгүйчүүдэд эрчүүд хичнээн дуртай гээч. Гэхдээ хэтрүүлэхгүйгээр халамжлаад, эрхлүүлээд үз. “Ийм их ажил амжуулдаг мундаг залуу чинь өвдөж болохгүй биз дээ?”, гэх юм уу ”Чамайг өвдчихвөл ажлынхан чинь хэцүүднэ ш дээ” гэдэг үгээр бяцхан хөөргөөд авч болох л юм.

3. Шударга бай
Эрчүүд юунд дуртай, юунд дургүй нь тодорхой байдаг тийм л бүсгүй таалагддаг. Та хоёр дотно харилцаатай болсны дараа тэр чиний дуртай өнгийг чинь хүртэл мэдэхгүй байвал харамсалтай биз дээ. Тэгвэл хайртай залуугаасаа энгийн зүйлсийг нууж, таавар таалгах хэрэггүй. “Чамд ямар залуу таалагддаг вэ?” гэсэн асуултанд нь “Сайн хүн байвал болоо” гэж хариулах хэрэггүй. Тэд үнэхээр мэдэхийг хүсээд л асуусан хэрэг. Хариултыг нь өг. Чи цэвэрч, шалдар булдар хошигнол ярьдаггүй, тайван хүнд дуртай юу? Түүнийгээ л хэлчих.

4. “Аальгүй” үнсэлт бэлэглэ
Тачаангуй үнсэлтээс илүү зүгээр л уруул дээр нь шүргэх төдий үнссэн үнсэлт эрчүүдийг байж ядтал нь нөлөөлдөг. Тэр чамайг бүр сайн “амтлахын” тулд хичээх болно. Гэхдээ энэ аальгүй үнсэлт зөвхөн уруул дээр биш хацар, хүзүү, эгэм, эсвэл чихэн дээр нь байвал бүр янзтай.


URL:

Сэтгэгдэл бичих