ЭНЭТХЭГ БАЛЛИСТИК ПУУЖИН АМЖИЛТТАЙ ТУРШИВ
НЬЮ-ДЕЛИ. /Эн-Эйч-Кэй/. Энэтхэгийн цэргийнхэн шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужинг амжилттай харвалаа.
Бенгалийн булангийн усан дахь шумбагч хөлөг онгоцны тавцангаас “K-5” баллистик пуужинг харвах туршилт амжилттай болж өнгөрсөн тухай Энэтхэгийн батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн байгууллага мэдээлснийг тус улсын хэвлэлүүд уламжилжээ.
Цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай “K-5” баллистик пуужин нь 1500 км-ийн зайд тусах чадалтай. Удахгүй ашиглалтад орох цөмийн шумбагч хөлөг онгоцонд уг пуужинг байрлуулахын тулд илүү боловсронгуй болгох аж.
Тус улс өнгөрсөн онд Азийн дийлэнх бүс нутаг, Орос, Европын зарим улсад хүрэх чадалтай тив хоорондын “Agni-V” баллистик пуужинг амжилттай туршсан билээ.
Энэ удаагийн пуужинг туршилтын ачаар Энэтхэгийн пуужингийн хүчин чадал улам нэмэгдэх юм. Энэтхэгийн хөрш Хятад, Пакистан зэрэг улс үүнийг анхаарахгүй байхын аргагүй биз ээ.
Л.Урангуа
URL: