НООТОЙ: Монгол орны нутаг дахь нийт гол мөрөн нуур цөөрмийн 70 хувь нь ширгэж үгүй болсныг мэдэгджээ
Ноцтой: 1. Монголчууд маань жилийн дөрвөн улиралдаа зохицоод сурцан гайхалтай ард түмэн.
Харин бидэн дунд улирлын чанартай ороо нь ордог адгуусан шинэжтэй хүмүүс ч цөөнгүй байдаг болсныг хаврын энэ өдөрүүд тодорхой харуулж байна. Цагдаагын байгууллагаас сүүлийн өдөрүүдэд хүчингийн хэрэг нэмэгдэж байгааг мэдээлж байгаа бол эрүүл мэндийн байгууллагаас бэлгийн замын халдварт өвчний гаралт тоо ихсэннийг дуулгаж эхлэж байна. Охид эмэгтэйчүүд маань нимгэн нойтон хувцсандаа орцон, одоол урин цагтай золгож байна да гэж бодож байтал баярлах болоогүй шүү гэдгийг сануулах гэсэн мэт үйл явдлууд багагүй гарах боллоо. Асуудлыг муугаар ярих гээд байгаа юм биш. Үнэндээл хавар болхоор хүчингийн хэрэг нэмэгддэг, бие сэтгэлээрээ хохирч байгаа охидын тоо өсдөг жишэг тогтхоо дөхөж байна. Хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхдийн тоо олширч амьдралд хөл тавьж байгаа анхныхаа мөчийг хараар толботуулах байдал ч газар авч байна. Энэ бол үнэндээ бидний нүдний өмнө байгаа ил тод байдал болчихоод байна. Одоо удахгүй шил шилээ дарсан утга учиргүй олон хонхны баярууд эхлэх гэж байна.
Баяр нь хэтэрээд юунд хүргэдгийг өмнөх жилийн гашуун туршилгууд сануулж л байгаа. Хамгийн гол нь энэнийг яриад хэлээд, тоолоод суугаад байх биш ирээдүйгээ авхар арга замыг эрж хайх сэтгэл зүтгэл дутаад байна. Эцэг эхчүүд өнгөрсөн жил хууль зүйн яаманд хандан бас ч гэж ажил болгочихын бол болхоор саналыг хүргүүлж л байлаа. Тэд хонхны баярыг архигзй тэмдгэлээд сурчихая. Архинаас үүдэлтэй сайн зүйл байхгүй гэдгийг бид бүгд мэдэх болхоор үр хүүхдээ бодоод, ирээдүйгээ бодоод ийм шийдвэр гаргавал яасын бэ гэдэг санал гарсан ч ажил хэрэг болж чадсангүй. Аргагүй хүнээ хамгаалах төрийн бодлого дутагдаж, архины бизнесийг дэмжих тогтолцоо хөгжсөн нь харагдаад байна.”Архи хүн”
Ноцтой: 2. Ажилыг амаар хийчихдэг бол энэ монголын сайд дарга нар өнөөдөр улс эх орноо Азийн бар болгоцон байх байсан. Үнэндээ нүдэн дээр байгаа ганц тод жишээг бид замын үүдийн боомтын өнөөгийн дүр төрхөөр нь харж болж байна. Замын үүдэд сайд дарга нар маань хэдэн жил хичнээн их чөлөөт бүс байгуулчихваа гэмээр л ярьсан.
Хэдэн ч тербум төгрөгийг салхинд хийсгэн элсэн дор булсныг нь ч монголчууд мэднэ. Худалдааны чөлөөт бүс байгуулчихын бол ийм тийм ашиг тустай. Эрээнээс дутхааргүй хөгөжилтэй болчих юм. Ингээд энэ ажлыг албан ёсоор эхэлснийг мэдэгдэе хэмээн хичнээн ч удаа тууз хайчилваа. Харамсалтай нь өнөөдөр замын үүд элсээрээ шуурч энд тэндхийн хог новшоор дүүрцэн тэр л хэвээрээ байна. Ажлын хэсэгийн ахлагч нь тэргүүн шадар сайд Алтанхуяг. Албан тушаалтайгаа зууралдан, улс төржхөөс биш адгийн наад зах нь замын үүдэд хүний урманд ч очиж үзээгүйл байна. Ингээд энэний дүнд яаж байна вэ гэхээр ажил дэндүү цалгардаж байна. Авилга хээл хахууль,
албан тушаалын хэрэгүүд замын үүдэд шил дарааллан гардаг боллоо. Мэдэн будилцан, мэргэжлийн алдаа гаргацан, улсад хохирол учируулцан улсын байцаагчдын тоо ч өсч байна. Хил гааль үнэдсэндээ эзэнгүй шахуу болж, хэн дуртай нь юу хүссэнээ оруулаад ирдэг, юу хүссэнээ гаргаад явчихдаг шахуу болцын бишүү. Хамгийн сүүлд Замын үүд дэхь гаалийн газарын улсын байцаагч Наранчимэг, Батжаргал гэх нэр бүхий хүмүүс их хэмжээний татвар ногдох оролгыг тооцолгүй хил нэвтрүүлсэн хэрэгт нэр холбогдож буруудлаа. Тэгэсэн энэ авилгыг байх ёстой зүйл гэсэн мэт үзэж Цэвээнжав дарга цэрэгүүддээ сахилгын арга авч байгаа нэр зүүн сануулга өгөөд өнгөрч байх юм гэнэ. Энэ чинь эргээд бусад гаалийн байцаагчдад үлгэр дуурайл болж байгаа юм бишүү. Авилга авч болдоо алдаа гаргаж болдог. Гол нь баригдахгүй байх хэрэгтэй, баригдлаа гэхэд сануулга өнгөрхийн гэсэн ойлголт төрүүлчихэж байгаа юм бишүү. Замын үүдийг чөлөөт бүс болох гэсээр байтал монголын баялаг дуусцан гаалийн хэрэг ч гүй болцон байж мэдэхнээ. “Замын үүд”
Ноцтой: 3. Саяхан мэргэжлийн байгууллагууд Монгол орны усны эклогийн нэгдсэн судалгаа явуулж дүнгээ танилцуулжээ. Энэ удаагын судалгаагаар Монгол орны нутаг дахь нийт гол мөрөн нуур цөөрмийн 70 хувь нь ширгэж үгүй болсныг мэдэгджээ. Түүнд нь 683 гол мөрөн, 1484 ширхэг булаг шанд, 760 нуур ширгэсэн гэсэн дүн мэдээ багтсан байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор алтаа дээдэлсэн эрх баригчдын гавьяагаар хөрсний ил орших ус ийнхүү алга болжээ. Одоо хөрсөн дорхи ус буюу гүний ус говийн бүсэд удахгүй үгүй болох талтай болсныг нь хэлэх хүн олон байна. Оюутолгой Өмнийн говийн хөрсний усыг шавхах ажилдаа ханцуй шамлан орчихсон байгаа. Өнөөдөр дуусахгүй дундрахгүй хэмээн ярьж байгаа маргааш бол өөр дүр зурагыг та бидэнд танилцуулаад байж байхыг үгүйсгэхгүй. Ингээд эх ороны маань ирээдүйг тодорхойлох зүйл нь алт зэс биш, уух ус гишгэх газар шороо маань байжээ гэдэгийг та бидэнд биетээр нь мэдрүүлэх болтой юм байна.
Арай ч дэндлээ. 760 нуур ор сураггүй алга болчихсныг байгалийн жамаараа хэмээн тайлбарлаад сууж байхыг нь ч юу гэж ойлгохын бэ. Одоо удахгүй нийслэл хотын иргэд оршин суугчид уух усны хомсдолд орж эхлнэ. Хотын иргэдийг ундаалж байгаа ганцхан эх үүсвэрээ та бид тал талаас нь татаж авсаар шавхахнээ. Туул голын эрэг дагуу ганцхан компани 23 га газрыг барилга орон сууц барих зориулалтаар авсан болхыг нь шалгалтаар тогтоолоо. Стендарт груп Маршлын гүүрнээс зайсангийн гүүр хүртэл өөрийн эзэмшилд авсан талбайдаа барилга барихаар мод бутыг нь огтлож, голын урсгалыг өөрчлөн ашиглаж байна. Хэрвээ тэд зорилгоо бизлүүлж ажлаа гүйцээсэн бол Туул голд урсах тавхан жилийн нас үлдсэн байсныг ч мэргэжлийн хүмүүс нь мэдэгдсэн байгаа юм. Одоо бид ус гэх чандмань эрднээ олз хайгчдын түрүйвчинд чихэж хөдөөд мал бэлчих газаргүй, туурай дэвтээх усгүй болж, хотод тогоонд чанар цайгүй, ам дэвтээх чийггүй болцон байж мэдхээр болжээ. “ Ус гол ширгэсэн “
URL: