Л овогтнуудын ноёрхол СЭМҮТ-д үргэлжилсээр л байх уу…
2013 оны 01 сарын 09-ны өдөр СЭМҮТ-ийн ажил байдалтай танилцахаар салбарын сайд Н.Удвалыг очиход нь тухайн байгуулагын захирал МУ-ын хүний гавьяат эмч, доктор Л.Эрдэнэбаяр эмчээ барьж аван зодож, танхайран угтсаныг эрхэм уншигч та санаж байгаа биз ээ. Л.Эрдэнэбаяр нь тухайн эмнэлэгийг даргалах хугацаандаа өөрийн хувийн эмнэлэг мэт санаж дураараа дургин бүгдийг өөрийн хүслээрээ гүйцэлдүүлж байсныг дээрхи хэрэг гарсантай уяалдуулж хэвлэл мэдээллээр шуугиж байсныг зарим нэгээс нь дурьдвал түүний төрсөн дүү болох Лувсандорж овогтой Эрдэнэчимэг тус төвийн нөхөн сэргээх тасагт нярав, түүний хамтран амьдрагч н.Баярсайхан цаг бүртгэгч, тэдний охин Итгэл овогтой Баяржаргал нь мэдээлэл технологийн албанд 2012 оны турш ажлаагүй мөртлөө цалин авч ирсэн байх жишээтэй. Түүнчлэн төрсөн дүү Лувсандорж овогтой Эрдэнэцэцэг үнэгүй эм олгогч, төрсөн охин н.Наранчимэг нөхөн сэргээх тасагт реабилитатор гэх мэт тус төвд ажилладаг захирлын хамаатнуудын жагсаалт хөвөрнө. Түүний араас СЭМҮТ-ийн стратеги, эрдэм шижилгээ, сургалт хариуцсан дэд захирал одоо үүрэг гүйцэтгэгч Л.Насанцэнгэлийн ах дүү нарых нь цувааг дурьдвал төрсөн ах болох Лхагвасүрэн овогтой Насанбат жижүүр, дүү Лхагвасүрэн овогтой Насанбадрал мужаан, дүү Лхагвасүрэн овогтой Насанбаяр үйлчлэгч түүний эхнэр н.Бямбасүрэн сувилагч мөн дүү Лхагвасүрэн овогтой Насанжаргал эмч түүний эхнэр н.Баярмаа эмч, 2012 оны 07-н сараас Л.Насанцэнгэлийн хүү Зоригтбаатрын Оргил нь эмчийн орон тоон дээр бүртгүүлэн өнөөг хүртэл огт ажил хийлгүйгээр эмчийн үндсэн цалинг авсаар л.
2. Л.Насанцэнгэл хуучин захиралдаа найр тавьлаа
2013 оны 01-р сарын 09-нд эмчээ зодож танхайрсан СЭМҮТ-ийн захирал Л.Эрдэнэбаярыг 2013 оны 01-р сарын 10 ны өдөр ажлаас нь чөлөөлсөн боловч мань хүн өдөр бүр ажил дээрээ ирсээр л байлаа. Хуучин даргаа өдөр бүр ирэхийг нь харсан дэд захирал Л.Насанцэнгэл нь өрөвдсөн үү эсвэл өөр ямар нэгэн асуудал байсан уу бүү мэд ямартай ч 2013 оны 01-р сарын 21-ны өдөр хүний нөөцийн найзтайгаа нийлж нэгэн тушаал гаргасан байх юм. Уг тушаал нь СЭМҮТ-ийн захирал асан Л.Эрдэнэбаярыг аддиктологийн зөвлөхөөр сарын 800 мянган төгрөгийн цалинтайгаар буцаан ажилд авсан байх юм. Баас хатавч өмхийгөө гэгчээр Л.Эрдэнэбаярын ноёрхол СЭМҮТ-д үргэлжилсээр эмч ажилчидаа дарамталж, зандарсаар л байх жишээтэй. Дээрхи баримтуудыг харахад нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр Л.Эрдэнэбаярыг Л.Насанцэнгэлээр солиод СЭМҮТ-д өөрчлөлт шинэчлэлт орно гэдэг нь харганы унгас цуглуулж эсгий хийнэ гэдэг үлгэртэй адилхан бололтой. СЭМҮТ нь улсын 3-р шатлалын эмнэлэг үү эсвэл Л овогтнуудын хувийн эмнэлэг үү, СЭМҮТ-д Л овогтнууд ноёрхсоор л байх уу эсвэл…
Ч.Батцэнгэл
URL: