Хаалгаа олж бууд…

haalgassБаабар “Тонуулчдын том хаалга” өгүүлэл бичив. Үнэхээр сайн бичжээ. Өөлөх юм алга. Гэвч ерөөсөө төрийг биш, тодорхой төрийг буудах ёстой. Хэн ч харсаар байтал ХАМТАРСАН ТӨР, ЯЛГААГҮЙ ОЛИГАРХИ байсан атал Баабар сурсан зангаараа МАН-ын “төрийг” бууджээ. Гэвч харамсалтай нь одоо тийм төр байхгүй ш дээ…

 
Эсвэл Баабар дөнгөж сая “Бид ялав” гэж гайхуулж байсан өөрийнхөө төрийг буудаж байна гэж олон хүн ойлгох болов. Ингэхэд тэр хэнийг буудаад байгаа юм ?! Хэрэв тэр хуучин төрийг буудаж байвал коммунистуудаас айж байна ?! Засгийн эрх бариагүй “юмнуудаас” айж байвал Баабар бол үхсэн баас л байна…

 
Хэрэв тэр “Бид ялав” төрөө буудаж байгаа бол усан тэнэг л байна. Тэр М.Энхсайханыг гэв гэнэт магтаж гарав. Ингэхэд Ц.Элбэгдорж Баабар хоёр МАН-тай нийлж хуйвалдаад 1998 онд М.Энхсайханыг унагасан биз дээ. Энийгээ одоо мартчихдаг юмуу хаашаа юм. Энэ бол монголын ардчиллын анхны мутантууд байсан юм.

 

Одоо бол Баабар мутантын мутант болж гүйцэж. Тэр коммунистуудтай мөн ч олон удаа эволюцэд орсон доо хөөрхий… Ингэхээр хаалгаа олж буудсан нь дээр байх…

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог  ganaa.mn - ээс уншина уу?


URL:

Сэтгэгдэл бичих