С.Баяр, Э.Бат-Үүл хоёр нэг эцэгтэй гэсэн цус судлаачдын дүгнэлт гарчээ

Сүүлийн үед хүмүүсийн удам судар, уг гарвалыг судлан тэр нь хужаа, энэ нь бага зэрэг монгол хольцтой, харин энэ бол цэвэр Чингисийн угсааных гэх мэтээр тодорхойлогчид олширсоор байна.

Одоогийн УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь хужаа гэх мэргэн “судлаач” ч цөөнгүй болсон. Үнэн худлыг ялгахад нэн хүнд. Гэхдээ үнэнд тун ойр байж болох нэгэн судалгааны дүн саяхан гараад ирлээ. С.Баяр, ардчиллын баатар Э.Бат-Үүл хоёр чинь эцэг нэгтэй юм байна. Ийм дүгнэлтийг алдартай судлаач олонтойгоороо “Даяар монгол” хөдөлгөөнийхөн биш харин газар шорооныхоо төлөө уйгагүй хашгирч яваа “Миний монголын газар шороо” хөдөлгөөний хэсэг нөхөд хэдэн жилийн турш уйгагүй судалсаар байгаад гаргаад иржээ. Ухаандаа ардын уран зохиолч С.Эрдэнэ агсан С.Баярын ээжтэй залуу зандан цагтаа сэм холбогдон учир ургуулж явсаар нэгэн нуган үр төрүүлсэн нь С.Баяр ажээ. Баярын албан ёсны аав гэгддэг Санжаа нь насаараа өөрийн гэсэн үр хүүхэдгүй явсаар өөд болжээ. Эцэг нэгтэй хоёр улс төрч маань 90 оны хувьсгалаас хойш нэг ч удаа ам мурийж, нэг нь нөгөөгөө ад шоо үзэж байгаагүй, ялангуяа угийн гөжүүд, өөрийнхөөрөө байх дуртай тэдний зан чанар яг л ихэр хүүхэд лугаа адил, бие биенээ ил далдуур ямагт өмгөөлөн хамгаалж ирсэн баримт сэлт, С.Эрдэнэ баавайн залуу цагийн зүс царай  гээд сайхь судлаач нарт өдий төдий баталаа нотолгоо байгаа гэнэ. Судалгааны эцсийн шийдэлд нөлөөлсөн хамгийн гол зүйл нь С.Баярын засгийн газрын үед баталгаажсан Оюу толгойн гэрээ  юм байна. Техник эдийн засгийн үндэслэлгүй энэ гэрээ ид шуугиан тарьж байх үеэр Э.Бат-Үүл хонь шиг номхон байж, С.Баярын өөдөөс юу ч дуугарч чадаагүй явдал ажээ. Нууц амрагуудын хүүхдүүд хэзээ ч нууц хэвээрээ үлддэггүй, нууж хаах гэж хичнээн мэрийгээд нэмэргүйг дээрх судлаачид мөн хойч үеийнхэндээ хатуу анхааруулж байгаа гэнэ ээ.

Эх сурвалж Yahuu.mn


URL:

Сэтгэгдэл бичих