Ж.Энхбаяр: Э.Бат-Үүл даргаа, та хүүхдийн паркын газрыг “Бодь”-оос буцааж авч чадах юм уу?

moiilsЭдийн засгийн болон Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны  “А” танхимд болж өндөрлөв.
Хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  оролцож, хотын дахин төлөвлөлтийн талаар УИХ-ын  гишүүдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр :  “Э.Бат-Үүл дарга ардчилсан үзлийг нэлээд ярьдаг хүн. Гэвч та сүүлийн зургаан сар иргэддээ зориулсан ямар яг  ажил хийсэн юм бэ? Ганц хийсэн ажлын чинь үр дүн гэвэл барилгын  салбар сөхөрч байх шиг байна. Иргэд арилжааны банкнаас зээл авлаа гэхэд хүүнд нь нэг сая төгрөг төлж байна. Нэг ёсондоо дундаж иргэн байр авах боломжгүй боллоо.  Аж ахуй нэгжийн газрыг хувьчилна гээд байна. Гэтэл хотын төвд “Бодь”, “Женко”, “АПУ”-гийн барилга дүүрэн баригдаж байна. Та  тэр “Бодь”-ийнхний  авсан  хүүхдийн паркыг буцааж өгч чадах  эсэхээ хариулдаа ” хэмээн илт шүүмжийн агуулгатай асуулт тавив.

Хариуд нь  Э.Бат-Үүл :  “Ж.Энхбаяр аа,  сайн юмыг ярьж сур. Юу ч мэдэхгүй байж ухаантай царайлаад байх чинь. Муу бацаан минь юмаа мэдчихээд ярь. Битгий худлаа мэдэмхийрээд бай за юу” хэмээгээд хурлыг орхин гарсан юм.

П.Оюун

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих