Сэргээш хэрэглэсэн бөх цагаан сарын сорилго барилдаанд оролцжээ
Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр нотлогдоод буй залуу начин Б.Сугаржаргал өнгөрөгч ням гаригт болсон сар шинийн сорилго барилдаанд оролцжээ. Түүний сэргээш хэрэглэсэн хэрэгт хариуцлага тооцож начин цолыг хураах, цагаан сарын барилдаан оролцох эсэхийг хэлэлцэх хурал ирэх долоо хоногт болох гэж байгаа юм.
Баяр наадмын комисс энэ хэргийг шийдэлгүй ийнхүү удсан шалтгаан нь өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой аж. Учир нь баяр наадмын комиссыг үе үеийн Шадар сайд нар тэргүүлдэг бөгөөд энэ удаагийн сонгуулийн дүнд Д.Тэрбишдагва Шадар сайд болсноор ийн анхны хуралдаанаа хийх гэж буй. Харин дээрх сорилго барилдаанд мөн л сэргээшийн хэрэгт “унасан” улсын арслан Х.Мөнхбаатарт оролцоогүй аж.
Д.ТЭЛМЭН
URL: