Хогийн цэг дээрээс нярайн цогцос олдлоо

Сүүлийн үед хүүхэд гэмт хэргийн золиос болохоос гадна мансууран донтож хэрэгт холбогдох нь ихэслээ. Саяхан л гэхэд Дарь эхийн хогийн цэг дээр нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээллийн дагуу  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад 3,5 кг жинтэй 48 см урттай, хүй нь эхэстэйгээ холбоотой нярай хүүхдийн цогцос олдсон байна. Эх сурвалж Төв шуудангийн өмнө гуйлга гуйдаг хэдэн хүмүүсийн нэг эмэгтэй саяхан их том гэдэстэй явж байсан, хэд хоногийн өмнөөс толгойгоо халтар алчуураар боочихсон гэдэс нь эрс багассан байсан гэж ярьж байна. Эндээс харахад Дарь эхийн хогийн цэг дээрээс олдсон нярай тэр бүсгүйнх ч байж мэдэх нь. Дөнгөж төрсөн үрээ гудамжинд тэврэн гуйлга гуйх нь хаа яагүй тааралдах нь нүдний үзүүрт байнга л тусдаг байсан бол одоо бүр хогийн цэг дээр ил задгай аваачаад хаячихдаг болжээ. Гуйлга гуйгаад тэжээж барахгүй байгаа бол учраа хэлээд асрамжийн газар аваачаад өгчихөж болдоггүй юм болов уу.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 сартай хүүхэд угжиндаа хахаж нас баржээ. Түүнчлэн хүүхдүүд газ үнэртэж байна гэсэн мэдээлэл ЦЕГ-т ирсэн байна. Мэдээллийн мөрөөр очиж шалгахад газ үнэрлээгүй байсан аж. Шөнийн 23.00 цагийн орчимд 13 настай С нь 13, 15 настай Б гэгч хоёр найзтайгаа нийлээд аавынхаа хучлагатай машинд ороод угаартсан байдалтай байсан байна. Тус хүүхдүүд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Б.Саруул-Од

URL:

Сэтгэгдэл бичих