Л.Эрхэмбаярыг солино

lolСонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ. Тус дүүргийн Ардчилсан намын гишүүд өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын дарга Л.Эрхэмбаярыг УИХ болон орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдуулсан хэмээн солих хүсэлт гаргажээ.

АН-ын зарим гишүүд энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн АН-ын хэрэг эрхлэх газарт намын даргаа огцруулах хүсэлт гарын үсэг цуглуулан хүргүүлсэн юм байна. Тиймээс дүүргийн АН-ын хэрэг эрхлэх газраас хэвлэлийн хурлыг зарлаж буй нь энэ. Дүүргийн намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Алтантуяа гэж өөрийгөө танилцуулсан тэрхүү эмэгтэй “Энэ сарын 21-нд намын гишүүдээс ирсэн мэдээллээр намын даргаа огцруулах хүсэлтийг ирүүлсэн. Ардчилсан намын журмын 4.2.5 дахь заалтын дагуу нийслэл дунд шатны намын хорооны гишүүдийн 1/3-ийн шаардсанаар 10 хоногийн дотор, эс биелүүлбэл дээд шатны намын байгууллагын дарга зарлан хуралдуулна” гэсэн заалтыг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, намын гишүүд намын дарга огцруулах хурлаа намын даргагүйгээр хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Гэвч намын журмын дагуу АН-ын дарга болох. Л.Эрхэмбаяр 10 хоногийн дотор намын хурлаа зарлан, бүх гишүүдээр санал хураах ёстой” хэмээн мэдэгдэв.

Тус дүүргийн АН-ын гишүүд 60 хувийн ирцтэйгээр 90 хувийн саналаар Л.Эрхэмбаярыг огцруулах хүсэлт гаргасан гэж байгаа ч намын дарга нь хурлын товоо зарлах журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Тиймээс 10 хоногийн дотор буюу энэ сарын 31-ний дотор дүүргийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр намын хурлаа зарлаж хуралдуулах аж. Хэрэв заасан хугацаанд хурлаа товлохгүй бол Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл зарлан, хуралдуулдаг журамтай юм байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих