А.Лхагвадорж: Иргэд төр хийх ёстой дэд бүтцэд санаа зовох хэрэггүй
Нийслэлд анх удаа АН ялалт байгуулсан. Тэдний уриа нь гэр хорооллыг барилгажуулах. Энэ төслийг хэрэгжүүлэхээр “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар байгуулжээ. Тус газрын дарга А.Лхагвадоржтой Монголд хэрэгжих хамгийн том төслийнх нь талаар ярилцлаа
-Та шинэ албанд томилогдлоо. Хамгийн эхэнд хэрэгжүүлэх таны ажил юу вэ?
-Хамгийн гол нь иргэдийг мэдээллээр хангах. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийгсайн ойлгохгүй байгаа болохоор иргэдийн идэвхи сул байгаа юм. Одоо иргэдэд маань соёлын хувьсгалтай дүйцхүйц сэттэлгээний хувьо гал болох ёстой юм. Амьдарлын хэв маягийн хувьсгал бий болох ёстой.
Гэрээ бариад амьдраад болоод байна гэдэг энэ сэтгэлгээг эвдэх хэрэгтэй. Нэг ёсондоо иргэдэд маш том сонголт ирж байна. Үр хойчдоо ямар зүйл үлдээж болохыг ойлгох нь зүйтэй.
-Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн асуудлаар өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэдтэй уулзалт хийсэн. Иргэдээс ямар санал ирж байна?
-Иргэдээс гарч байгаа хоёр гурван томоохон санал байна. Нэгдүгээрт дахин төлөвлөлт хийсэн газраас гадна байгаа иргэд яах вэ гэдгийг маш олон иргэд асууж байна. Хоёрдугаарт байшин барилга барилаа гэхэд хорөнгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, иргэдээс ирж байгаа дараагийн асуулт бол нэг айлын хашаанд олон айл байдаг.
Гэтэл өмчлөгч нь ганц айл байна. Нөгөө айлууд нь яах вэ? Гэсэн зүйлийг их асууж байна. Бидний зүгээс тэдгээр иргэдийг юун түрүүнд мэдээллээр хангах. Иргэдээ дахин төлөвлөлтөнд бэлдэх сургалт зохион байгуулж судалгаа хийнэ. Нийт иргэддээ хэлэхэд сонгогдоогүй хэсэг гэж байхгүй. Одоогоор хотын захиргаанаас эхний ээлжинд зургаан газар санал болгож байна.
Энэ санал болгосон газарт иргэд хэрхэн асуудлаа шийдүүлэх вэ гэдэг нь иргэдийн хэлэлцэх асуудал. Өөрт нь огг хамаагүй зүйлд санаа зовоод байна. Хөрөнгө санхүү,үг яаж шийдэх, цахилгаан станц хэзээ баригдах, гүний усны ундарга гэх мэтийн зүйлд санаа зовдог. Тэр бол иргэний асуудал биш. Иргэний асуудал бол айл өрхөөрөө нийлээд саналаа нэгтгэн төрөөс шаардах эрхтэй. Тэр бол төрийн хийх ажил. Үүнийг хийлгэх гэж л төр засгаа иргэд сонгодог.
-Төлөвлөлтөнд орсон газрыг иргэдийн хүсэлтээр өөрчилж болох уу?
-Болно. Заавал төлөвлөлтөнд оруулна гэсэн үг биш. Талбайг сонгосон. Гэхдээ заавал тэнд ямар ч хамаагүй үнээр барилга барих ёстой гээд тулгах зүйл биш юм. Сонгосон зургаан газарт ороогүй иргэдээс хэсэг айл өрхүүдээрээ нийлээд хүсэлтээ болно. Тэдгээр иргэдийн дахин төлөвлөлтөнд орох саналыг хүлээж авахад бэлэн байгаа. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь хүсэл санаачлага, идэвхи оролцоо чухал юм.
-Өөрсдөө санал гаргаж дахин төлөвлөлтөд орсон өрхүүд бий юу?
-Баянхошууны X хорооны 200 гаруй иргэн нэгдээд гарынхаа үсгийг зураад саналаа ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу дахин төлөвлөлтөнд оруулсан. Тэдгээр иргэд шиг боломж бусдад нь бас бий.
-Иргэд эрхээ эдэлж байгаа болохоор үүрэг бас ногдох байх?
-Шинэчлэлийн засгийн газар болон нийслэлийн удирдлагын зүгээс барьж байгаа гол бодлого бол иргэдийн санал санаачлага оролцоотойгоор асуудлыг шийднэ. Хуучин бол төлөвлөлтөө хийчихээд иргэдэд тулгадаг байсан. Дугаар хорооны иргэн мэдээгүй байтал төр шийдвэр гарчихсан байдаг. Харин одоо иргэд өөрсдөө саналаа өгөөд асуудлаа шийдүүлдэг болсон.
Ямар компаниар ажлаа гүйцэтгүүлэхээ иргэд сонгоно. Үүнд зарим иргэд итгэхгүй байна. Зарим нь хэн нэгэн ирээд байшин бариад өгчих юм шиг бодоод байна. Иргэн өөрөө өмчийн эзэн, тухайн газрын эзэмшигч учраас бизнесийн байгууллагатай харьцах ёстой. Тэр боломжийг төр бүрдүүлж өгнө.
Төрийн зүгээс хоёр талыг холбож өгөхөд ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагатай. Тэгэхээр бид ингэж амьдармаар байна гэсэн саналаа гаргах хэрэгтэй. Тэгэхдээ айл айлаараа, хөрш хөршөөрөө нийлж нэгдэж байж саналаа гаргана. Иргэдэд эрх нь олгогдож байгаа юм чинь үүрэг нь бас нэмэгдэж байгаа. Өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөд нь татах боломжийг төр олгож байна.
Б.Нямзул
Нийслэл таймс
URL: