VERTU Дэлхийн дээд зэрэглэлийн гар утас
Чамин загвар, эрхэмсэг байдал, дээд зэрэглэлийн төгс илэрхийлэл болсон гар утасны Vertu брэнд анх 1998 онд үүсгэн байгуулагдаж, энгийн бус тансаг хэрэглээг эрхэмлэгчдэд зориулсан цоо шинэ төрлийн утсыг үйлдвэрлэн гаргаж ирсэн юм. Тухайлбал онгоц пуужин зэргийн үйлдвэрлэлд ашигладаг бат бөх чанараараа юутай ч харьцуулшгүй титаныг цагаан алт, улаан алт, шар алт зэрэг үнэт металлтай хослуулан, дэлгэцийг үл зурагдах сафираар бүтээсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж чадсан.
Гар утас нь зөвхөн хэрэглээ гэдэг ойлголтыг VERTU брэнд эвдсэн бөгөөд энэ бол үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй өв хөрөнгө, хэрэгэглэгчидээ бүрэн илэрхийлж чадах нэрийн хуудас нь болсон гэдгээрээ бусдад хүлээн зөвшөөрөгдөөд удаж байгаа билээ. VERTU хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад зориулж удаан ярих үед халдаггүй керамик speaker –ийг ашигладаг бөгөөд чих болон мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэггүй, дахин давтагдашгүй өвөрмөц загвар дизайнтай , утас бүр алмаз, бадмаараг зэрэг төрөл бүрийн үнэт чулуугаар чимэглэгддэг бөгөөд дэлхийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн утас гэсэн тодотголыг зүй ёсоор эзэмш дэг байна. Зөвхөн нэг утсыг урлах үйл явц нь бүхэлдээ нарийн ур хийц, өвөрмөц технологи шаарддаг төдийгүй ганц хүний гар ажиллагаагаар бүтэж жинхэнэ урлагийн бүтээл болдог учраас үүний баталгаа болгож бүтээгч нь гарын үсгээ сийлдэг.
Тиймээс ч хамгийн анхны Signature нэртэй загвар нь урлагийн ховор бүтээлийн Rue Royal галлерейд тавигдсан байдаг. Signature бол Vertu брэндийн өөрийнх нь гарын үсэг болсон бүтээл төдийгүй түүнийг сонгосон хүний үнэ цэнэтэй сонголтыг илэрхийлж чадахуйц үлгэр жишээ загвар юм. Уг утасны товчлууруудад гэхэд л 5 кратын бадмаараг чулуу агуулагддаг юм. Үүнээс гадна Ascent, Constellation classic, Ayxta, мөн ухаалаг гар утас болох Constellation quest, Constellation touch гэсэн загварууд байдаг.
Ascent нь титан, нарийн боловсруулсан rubber, цэвэр матар, могой, үхрийн арьсаар хийгдсэн болохоор гайхалтай бат бөх байдаг. Constellation classic загварын хувьд энгийн жижиг байдаг бол Ayxta загварын утаснууд дэлгэгддэг бөгөөд олон төрлийн загвар дизайн, өнгөний өвөрмөц сонголтуудыг санал болгодог. Constellation Quest нь Qwerty буюу компьютерийн гарын үсэгний дараалалт товчлууртай, эдгээр нь сафираар хийгдсэн Vertu-гийн анхны ухаалаг гар утас юм. Харин Constellation Т нь touchscreen буюу мэдрэмжит дэлгэцтэй болон өөрчлөгдсөн. Хэдийгээр загварын хувьд нэр төрлийг нэмэгдүүлж байгаа ч аль ч загвар нь нөгөөтэйгөө адилгүй өвөрмөц, мөн дахин давтагдашгүй байдаг байна. Тиймээс ч хоёр жилийн хугацаанд л дараачийн загварыг дэлхий дахинд танилцуулдаг аж. Түүнчлэн автомашины Ferrari болон гоёл чимэглэл, тансаг зэрэглэлийн цагны Boucheron гэсэн алдарт брэндүүдтэй хамтарч цөөн тооны тусгай загваруудыг гаргасан байдаг.
Зөвхөн Vertu утасны хэрэглэгчдэд зориулсан дэлхийн аль ч улс оронд үйлчлэх найдвартай, таны аюулгүй байдлыг бүрэн хангасан V.I.P үйлчилгээ байдаг бөгөөд та Vertu concierge гэсэн ганцхан товчлуур дараад хамгийн өргөн хэрэглэгддэг 8 хэлнээс сонгож 7 хоногийн 24 цаг, 365 хоногийн аль ч үед холбогдон энэхүү үйлчилгээг авах боломжтой. Үүнд аялал, үзвэр үйлчилгээ, такси дуудлага, онгоц болон галт тэрэгний билет захиалга зэрэг үйлчилгээнүүд багтдаг бөгөөд зөвхөн гишүүнчлэлийн буюу VIP газруудаар үйлчлүүлэх эрхийг авч болдог.
Vertu брэнд бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн дэлгүүрүүддээ худалдаалдаг бөгөөд Лондонгийн тэргүүлэгч их дэлгүүр болох Harrods, Selfridges, Америкийн Tourneau, Энэтхэгийн Дэли, Прагийн Parizska, Парис, Германы Мюних хот болон Бээжинд тус тус байрлах албан ёсоор зөвшөөрөгдсөн дэлгүүрүүдээс авах боломжтой.
Дэлхийн алдартай бизнесмэнүүд, Hollywood-ийн одод, өөрийгөө хүндэтгэдэг хүн бүрийн нэрийн хуудас болж чадсан VERTU гар утаснуудыг Монголоосоо худалдан авах гайхалтай боломж нээгдлээ. VERTU boutique 12 сард Central Tower-ийн 1 давхарт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70138977 дугаарын утаснаас авна уу.
URL: