Бразилын гарсан галын осолд өртсөн 80 гаруй хүний амь нас нь түгшүүртэй байна

87jhghghfdfdsБразилын өмнөд нутгийн Санта Мариа хотын шөнийн Клубд гарсан галын осолд нэгэнт 231 хүн нас баран, 121 хүн шархдаад байгаагийн 80 хүний шархны байдал нь нэлээд хүнд байж, амь насны аюултай хэвээр байгааг тус орны Эрүүл мэндийн сайд Алеханже Падилха Тухайн орон нутгийн цагаар 28-ны үдээс өмнө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

Өнөө шархадсан 121 хүнийг Өмнөд Рио Гранде До мужийн дөрвөн хотын эмнэлэгт эмчилж байна. үүнд, Санта Мариа хотын эмнэлэгт байгаа 82 хүнээс 40 хүний шархны байдал нэлээд хүнд юм байна.

Үүнээс гадна, мөн өдрийн үдээс өмнө, Санта Мариа хотын төв дэх спортын ордонд маш богино хугацааны Католик шашны салах ёслолын дараа, 231 залуугийн цогцсыг оршуулсан байна.

Нас барагсдад зориулсан 28-ны өдрөөс эхлэн 3 хоног бүх улс даяараа эмгэнэл илэрхийлэх тухай тус орны ерөнхийлөгч Дилма Роусеф 27-ны өдөр зарлажээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 28-ны өдөр Бээжин хэлэхдээ, Бразилын Санта Мариа хотод их галын осол гарч, олон хүн эндэж шархадсанд Хятадын тал эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд осолд өртсөн хүмүүсийн ар гэрийн хүмүүстэй уй гашууг нь хуваалцаж байна гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан тэмдэглэхдээ, тэрээр Бразилын Санта Мариа хотын онц их галын осолд их олон залуу хүмүүс нас барсанд сэтгэл эмзэглэж, Бразилын засгийн газар болон ард түмэнтэй уй гашууг нь хуваалцаж байна гэв.


URL:

Сэтгэгдэл бичих